horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Домогт теннисчин Надаль ирэх арваннэгдүгээр сард зодог тайлна

post-img

“Их дуулга”-ын 22 удаагийн аварга Рафаэль Надаль энэ улирлын төгсгөлд теннисний спортоо орхихоор болжээ. 38 настай тэрээр ирэх сард Малага хотноо болох Дэвисийн цомын финалд Испанийг төлөөлөн оролцох юм. Энэ нь түүний сүүлийн тоглолт байх болно.

Надаль бэртлийн улмаас сүүлийн хоёр улиралд бараг тоглоогүй бөгөөд өнгөрсөн жил 2024 оны сүүлээр зодог тайлж магадгүй гэсэн шуум гарсан.

Надаль Пүрэв гарагт  “Би мэргэжлийн тенниснээс зодог тайлж буйгаа мэдэгдэж байна. Хэцүү жилүүд байлаа, ялангуяа сүүлийн хоёр жил хүнд байсан” хэмээжээ.

Түүний хувьд Францын нээлттэй тэмцээний ганцаарчилсан төрөлд 14 удаа түрүүлж, Ролан Гаррост 116 томоохон тоглолт хийхдээ 112-т нь ялалт байгуулж, дээд амжилт тогтоосон. “Их дуулга”-ын ганцаарчилсан төрөлд ийн олон түрүү хүртсэн тоглогч байхгүй. Үүнчлэн АНУ-ын нээлттэй тэмцээнд дөрвөн удаа, Австралийн нээлттэй тэмцээн болон Уимблдонд хоёр удаа аваргын цомыг өргөсөн билээ.

Тэрээр мөн олимпын наадмын ганцаарчилсан болон хосын төрөлд алт авч, Испанийг Дэвисийн цомын дөрвөн финалд түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

4
0/1000