horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

NBA-ийн 3 удаагийн аварга Дэнни Грин зодог тайлж буйгаа зарлалаа

post-img

NBA-д гурван удаа аваргалсан Дэнни Грин зодог тайлж байгаагаа зарлав. Тэрээр 2014 онд Сан Антонио, 2019 онд Торонто, 2020 онд Лос Анжелес Лэйкерс багийн хамтаар NBA-гийн аварга болж, эдгээр гурван багт цом авчрахад чухал үүрэг гүйцэтгэсэн гарааны тоглогч юм. Грин 15 улирлын турш 8.7 оноо дунджилсан билээ.

Зодог тайлах болсон талаараа Грин “Би сагсан бөмбөг болон NBA-гийн тоглолтоос албан ёсоор явж байна. Би тайван байна. 37 нас хүрмэгц бие маань арай өөрөөр хариу үйлдэл үзүүлж эхэлсэн” хэмээжээ. Мөн тэрээр хэвлэл мэдээллийн салбарт ажиллана гэж найдаж байгаагаа хэлсэн байна.

Грин 1,577 оноотойгоор зодог тайлж буй нь NBA-гийн түүхийн 43-д бичигдэх өндөр амжилт юм.

Хүмүүс надаас “Чи яаж ялагч болохыг сурсан бэ гэж асуудаг. Ялагч болохыг надад зааж өгсөн хүмүүс бол миний дасгалжуулагчид. Би жирийн л хүүхэд байсан. Харин тэд намайг амжилтад хүрэхэд бэлтгэсэн. Би зүгээр л шаргуу ажиллаж, хэрхэн мэргэжлийн байж, аливаа зүйлийг зөв хийх талаар сурах нөөцтэй эрмэлзэлтэй байсан хэмээн онцолжээ.

Дэнни Грин 2022 оны тавдугаар сард Филадельфигийн улирлын төгсгөлд плэй-оффд Майамитай тоглох үеэрээ өвдөгний урд талын (ACL) болон хажуугийн (LCL) шөрмөсөө урж, дараагийн хоёр улиралд плей-оффын 17 тоглолтоос ердөө дөрөвт нь тоглосон байдаг.

4
0/1000