horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Төрийн хоёр өндөрлөг төлөөлөгчөө сонгох хариуцлагатай сонгуульд саналаа өгөхийг уриалав

post-img

Өнөөдөр аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль орон даяар болж байна. Энэ удаагийн сонгуульд 8031 мандатын төлөө 17278 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар саналаа өгч, ард иргэддээ үг хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

Иргэддээ саналаа өгөхийг уриалж байна. Саналаа өгнө гэдэг төрийн эрх барих байгууллагад иргэний хувьд оролцож байгаа хамгийн чухал Үндсэн хуулийн эрх чөлөө юм. Тиймээс идэвхтэй саналаа өгөхийг ялангуяа залуучууддаа уриалж байна. Парламентын сонгууль бол бодлогын сонголт байдаг. Харин орон нутгийн сонгууль нь таны амьдралд маш ойрхон шийдвэрүүдийг гаргах төлөөллөө сонгох сонгууль юм. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүд биелэхэд ямар төлөөлөл байвал Засгийн газартайгаа нийлж ойрхон ажиллах вэ гэдгийг бодоорой. Цаашдаа орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах нь зөв гэж бодож байна. Энэ талаар бусад намтай зөвшилцөж ярилцана” гэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

Энэ удаагийн сонгууль онцлогтой сонгууль. Улс орны хөгжлийн бодлого УИХ, Засгийн газрын түвшинд яригддаг бол орон нутгийн хөгжлийн бодлого Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дамжуулан хэрэгждэг. Тиймээс энэ чухал сонгуульд ард, иргэд идэвхтэй оролцоорой. Өөрсдийн төлөөллөө зөв сонгож чадсанаар Их Хурлын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрддэг гэдгийг олон нийт ойлгож оролцох байх гэж бодож байна. Орон нутгийн сонгуулийн ирц 50+1 хувьтай бүрдэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Ард, иргэд маань амьдарч байгаа орчиндоо илүү тав тухтай амьдрах өөрсдийгөө төлөөлөх төлөөлөгчийг сонгох сонгуульд илүү анхаарах болов уу гэж найдаж байна” хэмээв.

7
0/1000