horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Камала Харрис 1 тэрбум долларын хандив цуглуулжээ

post-img
<p>АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Камала Харрис гурван сарын хугацаанд буюу долоодугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 1 тэрбум ам.долларын хандив цуглуулжээ.</p> <p>Түүний кампанит баг нь есдүгээр сард хэдий хэмжээний хандив цуглуулснаа хараахан зарлаагүй ч эх сурвалжууд 1 тэрбумд хүрсэн хэмээн мэдээлсэн байна.</p> <blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow"> <p>Ерөнхийлөгч асан Жо Байден 7-р сарын 21-нд сонгуульд оролцохоо больсон гэж мэдэгдсэнээс хойш 24 цагийн дотор Харрисын кампанит багт 81 сая долларын хандив цугларсан бөгөөд 7-р сарын 22-н гэхэд 100 сая гаруй долларт хүрсэн байна.</p> </blockquote> <p>Түүнд цугларсан хандивт Ардчилсан намын хандив багтсан. Нэг тэрбум долларын зардал нь долоон муж болон бусад мужуудын телевиз, дижитал сурталчилгааны давлагаа, оффисын ажилтнуудын үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа гэжээ.</p>
2
0/1000