horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Жүдо: Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар эхний тойрогтоо гоц мөргөв

post-img

Жүдо бөхийн “Абу Даби” Их дуулгын тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо өнөөдөр эхэлсэн. Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөж буй олон улсын хэмжээний мастер Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар эхний тойрогтоо гоц мөргөлөө.

Б.Эрхэмбаярын хувьд 66 кг-ийн жинд хэсгээ тэргүүлсэн. Тэрээр дараагийн шатанд Бүгд Найрамдах Кипр улсын бөх 19 настай Кристодулидес Петростой барилдана. Хэрвээ өрсөлдөгчөө ялбал Унгар болон Азарбайжаны бөхчүүдийн ялсантай нь барилдах юм.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг жинд өрсөлдөж буй Л.Сосорбарам “А” хэсгийг толгойлж, эхний барилдаандаа гоц мөргөснөөр шөвгийн наймд Бразилийн бөх Лима Амандатай барилдахаар болов.

Сонирхуулахад, энэ тэмцээнд Арабын нэгдсэн улсын өмнөөс барилдаж буй Б.Хорлоодой 52 кг жинд эхний тойрогтоо мөн гоц мөргөж, дараагийн шатанд Бразилын бөх Консейкао Габриелатай барилдахаар боллоо.

62
0/1000