horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Жүдо: Б.Эрхэмбаяр өрсөлдөгчөө яллаа

post-img

Жүдо бөхийн “Абу Даби” Их дуулгын тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсад үргэлжилж байна. Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Б.Эрхэмбаяр Кипр улсын бөх Кристодулидес Петросыг яллаа. Ингэснээр Азарбайжаны бөх Елкиев Рашадтай барилдахаар болж байна. Түүний хувьд -66 кг жинд “А” хэсгийг тэргүүлж байгаа билээ.

Тэрээр 2023 оны Абу Дабигийн Их дуулгын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, мөн өнгөрсөн тавдугаар сард Абу Даби хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долоодугаар байр эзэлж, 2024 оны Азийн аваргад түрүүлсэн юм.

1
0/1000