horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Жүдо: Л.Сосорбарам хагас шигшээд шалгарав

post-img

Жүдо бөхийн “Абу Даби” Их дуулгын тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсад үргэлжилж байна.

Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Л.Сосорбарам эмэгтэйчүүдийн 52 кг жинд эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн шатанд Бразилын бөх Лима Амандатай барилдаж яллаа.

Ингэснээр хэсгээ тэргүүлэв. Түүний дараагийн учраа Унгарын бөх Гертяс Роза. Хэрвээ өрсөлдөгчөө ялбал финалд Арабын нэгдсэн Эмират улсаас барилдаж буй нутаг нэгт тамирчин Б.Хорлоодой болон Косовогийн бөх Муминовик Эрза нарын хэн ялсантай нь барилдана.

Л.Сосорбарамын хувьд 33 дахь удаагийн Парисын олимпын наадамд зодоглосноос хойш анхныхаа тэмцээнд оролцож байгаа нь энэ юм. Тэрээр 2019 оны Дюссельдорфын Их дуулга, 2021 оны Ташкентын Их дуулга,  2022 оны Бакугийн Их дуулгад үзүүрлэж, 2024 оны Ташкентын Их дуулга болон 2022, 2023 оны Токиогийн Их дуулгын тэмцээнээс гурвантаа хүрэл медаль хүртсэн билээ.

29
0/1000