horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Жүдо: Б.Эрхэмбаяр хагас шигшээд шалгарлаа

post-img

“Абу Даби”-ийн Их дуулгын тэмцээний эрэгтэйчүүдийн -66 кг жинд оролцож буй ОУХМ Б.Эрхэмбаяр “А” хэсгийг тэргүүлж, хагас шигшээд шалгаран үлдлээ. Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөж, Кипр улсын бөх Кристодулидес Петросыг цэвэр ялсан. Улмаар Азарбайжаны бөх Елкиев Рашадтай барилдан ялснаар хагас шигшээд шалгараад байна. Тэрээр Францын бөх Боуба Дайкитай барилдана. 28 настай Боуба Дайки нь 2024 оны Бакугийн их дуулгад мөнгөн медаль хүртэж байжээ.

Хэрвээ өрсөлдөгчөө ялбал финалд Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс оролцож буй Чопанов Мурад болон Узбекистаны бөх Тиловов Мухриддин нарын ялсантай нь барилдана.

82
0/1000