horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Б.Эрхэмбаяр “Абу Даби”-ийн их дуулгад 5-р байр эзлэв

post-img

Жүдо бөхийн “Абу Даби”-ийн их дуулгын тэмцээнд эрэгтэйчүүдийн -66 кг жинд зодоглосон ОУХМ Б.Эрхэмбаяр хүрэл медалийн төлөө Тажикстаны Жебов Обидтой барилдан ялагдаж, тавдугаар байр эзлэв.

Тэрээр “А” хэсгийг толгойлж, эхний тойрогтоо гоц мөргөсөн. Дараагийн шатанд Кипр улсын бөх Кристодулидес Петросыг цэвэр, Азарбайжаны бөх Елкиев Рашадыг ялснаар хагас шигшээд шалгарсан. Улмаар Францын бөх Боуба Дайкитай барилдан ялагдсан.

Азийн аварга Б.Эрхэмбаярын хувьд 2023 оны Абу Дабигийн Их дуулгын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, мөн өнгөрсөн тавдугаар сард Абу Даби хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долоодугаар байр эзэлсэн юм.

14
0/1000