horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

2012 оноос хойших хамгийн бага ирцтэй сонгууль боллоо

post-img

2024 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураах үйл ажиллагаа өглөөний 07:00 цагт эхэлж 20:00 цагт дууслаа.

Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороонд санал авах үйл ажиллагааг зохион байгуулж дуусахад сонгуулийн ирц 53.2 хувьд хүрэв. Ингэснээр энэ удаагийн ИТХ-ын сонгууль хамгийн бага ирцтэй сонгууль боллоо.

Тодруулбал ИТХ-ын сонгуулийн ирц

-2008 онд 59.01 хувь

-2012 онд 52.09 хувь

-2016 онд 60.44 хувь

-2020 онд 55.9 хувь

-2024 онд 53.2 хувь байна.

Орон нутгаас Орхон, Дархан аймгийн ирц 50%-д хүрээгүй бол Баян-Өлгий аймгийнхан хамгийн идэвхтэй сонгуульдаа оролцсон байна. Тус аймгийн нийт сонгогчийн 48,799 буюу 76.3 хувь нь санал өгчээ. Харин нийслэл Улаанбаатар хотын сонгогчдын ирц хамгийн тааруу байлаа. Тодруулбал нийслэлийн санал өгөх насны иргэдийн 425,207 буюу ердөө 42.3 хувь нь сонгуульдаа оролцов.

Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлсэн иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл хамгийн идэвх өндөртэй нь 35 ба түүнээс дээш насныхан байгаа юм. Хамгийн идэвх багатай нь 18-19 насныхан бөгөөд тэдний 34.4 хувь нь саналаа өгчээ.

5
0/1000