horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Жинхэнэ “Чика” рекордтой “Чикаго-2024” марафон

post-img
<p>Өчигдөр (2024.10.13) болсон &#8220;Чикаго-2024&#8221; марафоны үеэр нэгэн гайхамшигтай Дэлхийн рекорд бүртгэгдэв. 46 дахь удаагаа болж буй, дэлхийн зургаан том марафоны нэг (World marathon majors) &#8220;Чикаго марафон&#8221;-д энэ жил 50,000 гүйгч барианд орсон нь рекорд болсон.</p> <blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow"> <p>Гэхдээ хамгийн гол зүйл бол Кенийн марафонч бүсгүй Рут Чепнгетич 42 км 195 метр замыг 2 цаг 09 минут 56 секундэд туулж, Дэлхийн рекордыг шинэчиллээ.</p> </blockquote> <p>Тэрбээр жилийн өмнө Этиопийн Тигист Ассефагийн тогтоосон (2:11:53) эмэгтэйчүүдийн марафоны дэлхийн рекордыг бараг л бүтэн хоёр минутаар ахиулсан төдийгүй 2 цаг 10 минутын дотор марафоны зайг туулсан анхны эмэгтэй гүйгч боллоо. Энэ жил 30 настай Чепнгетич нь 2019 оны хөнгөн атлетикийн ДАШТ-ий марафон гүйлтийн алтан медальтай, дэлхийн аварга бөгөөд &#8220;Чикаго марафон&#8221;-д&nbsp; гурав дахиа түрүүлж (2021, 2022, 2024 онд) буй нь энэ юм.</p> <p> Ц.Энхтүвшин &#8220;Таван цагариг сонин&#8221;</p>
9
0/1000