horoscope
horoscope
horoscope
userМ.Тэнүүн

Криштиану Роналду 906 дахь гоолоо бүртгүүллээ

post-img

Европ тивийн хөлбөмбөгийн “Үндэстнүүдийн лиг” тэмцээний хүрээнд урд шөнө Португалийн шигшээ баг Польш улсын талбайд зочилон тоглож 3:1 харьцаатай өрсөлдөгчөө хожлоо.

Энэ тоглолтод Криштиану Роналду 1 гоол оруулж шигшээ багтаа 133 дахь гоолоо бүртгүүлсэн байна. Ингэснээр 39 настай хөлбөмбөгчин клубийн түвшинд 773 гоол, нийт 906 дахь гоолоо мэргэжлийн замналдаа оруулаад байна. Мөн Португалийн шигшээ баг тэмцээний хүрээнд 100 хувийн амжилттай буюу хэсэгтээ 3 тоглож 3 хожсон үзүүлэлттэй явна.

56
0/1000