Энэ хичээлийн жилийн I улиралын сүүлийн долоо хоногийг бие даалтын долоо хоног байхаар бүтэц баталсан. Энэ хүрээнд I улирлын бие даалтын долоо хоногт нийслэлд, II улирлын бие даалтын долоо хоногт аймгуудад нэгдүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулахаар болжээ. Энэ үйл ажиллагааг зохион байгуулахаар Боловсролын яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан байна.
Мөн элсэлтийн шалгалтын босго шалгалт болох монгол хэл, бичгийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид аравдугаар ангиасаа эхлэн өгөх боломжийг нээх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэхийг үүрэг болгожээ.