horoscope
horoscope
horoscope
userAngarag
post
Ярилцлага

З.Батбаяр: Туул, Сэлбэ, Улиастай гол гээд бүх задгай уснаас гэдэсний савханцар илэрч байна

Туул голд хийсэн шинжилгээний хариу, 19 компанийн ундны зориулалтаар савласан цэвэр усны найрлагад хийсэн шинжилгээний тайланг өнөөдөр танилцуулсан. Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.  -Туул голын ус ямар байна вэ? -2 жилийн өмнө “Улаанбаатар хот орчим болон говийн бүсэд усны нөөц хомс байна” гэж бид ярьж байсан. Тэгвэл усны нөөц хомсдох аюулыг Мянганы […]

post
Та үүнийг мэдэх үү?

Жоргүй олгодог эмээ авч чадахгүй бол 119 дугаарт хэлээрэй

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өглөө. Тэрээр “Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүл мэндийн салбарын цахимжилтын асуудлыг танилцууллаа. Өнгөрсөн онд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль батлагдаж, 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ард иргэдэд хүндрэл, чирэгдэл учирч байгаа талаар гомдол, мэдээлэл 11-11 төв дээр ирж байна. Үүнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж […]

post
Баримт тайлбар

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 78 гомдол, мэдээллийг хянан шалгажээ

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 725 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс шалгаад, 286 хүний мэдүүлгийг шийдвэрлэжээ. Одоо 439 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг хүлээн […]

post
Та үүнийг мэдэх үү?

ЭМДЕГ-аас тооны хязгаар тавьсан учраас хүүхэд бүхэнд өдрийн эмчилгээ хийх ямар ч боломжгүй

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өрхийн эмнэлэгт өдрөөр хийх эмчилгээний жагсаалтад хүүхдийн томуу, томуу төст өвчин, суулгалтыг нэмсэн. Энэ журам 2024 оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлжээ. Томуу, томуу төст өвчний өдрийн эмчилгээг өрхийн эмнэлэг хэрхэн хийж байгааг сурвалжлахаар өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 хорооны “Энэр-Ази” өрхийн эрүүл төвд очлоо. Тус эмнэлэгт хүүхдээ дагуулсан аав ээжүүд, […]

post
Нийгэм

Нийслэл 30 мян.ам метр гантиг чулуун замтай

Нийслэлийн 66 мянган ам метр талбайд гантиг чулуун зам байсан ч жил бүр барзгар чулуун хавтангаар сольсоор одоо 30 орчим мянган ам метр гантиг чулуун зам үлджээ.  Тухайлбал: Арслантай гүүр, Сүхбаатарын талбай, Улаанбаатар галерей, МУИС зэрэг хамгийн олон хүн зорчдог газруудад жаахан цас хялмаалахад л явган хүн явахад хүндрэлтэй болдог. Өнгөрсөн 2023 онд явган хүн зорчиход эрсдэлтэй […]

post
Та үүнийг мэдэх үү?

СЭМҮТ-д эмнэлгээс гардаггүй, байнга эмчлүүлдэг 244 хүн байна

УИХ-ын гишүүд СЭМҮТ-ийн Донтох болон Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиник, мөн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиник, амбулаторийн үйл ажиллагаатай танилцаж, Удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, тасаг, клиникийн дарга нартай уулзсан. Тус төвийн станционар хэвтүүлэн эмчлэх 550 ортой. Гэвч сэтгэцийн архаг өвчтэй, урт хугацааны эмчилгээ, байнгын асаргаа шаардлагатай, эмнэлгээс гардаггүй эмчлүүлдэг 244  хүн байдаг байна. Энэ нь […]

post
Боловсрол

Залилагч нарын арга нарийсаж, томоохон сүлжээ дэлгүүрийн нэрийг ашигладаг болжээ

Бүх төрлийн үйлчилгээг хүмүүс цахимаар амархан авдаг болсон. Үүнийг дагаад иргэдийг цахимаар залилах нь ихэсчээ. Тухайлбал, Жолооны үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээж өгнө гэх зэрэг хуурамч зараар иргэдийг залилах нь нэмэгджээ. Мөн телеграм, фэйсбүүк аппликэйшн ашиглан “Онлайнаар цагийн ажил хийлгэнэ”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй”, “Гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжтой”, “Цахимаар сурталчилгаа хийж мөнгөө өсгөөрэй” […]

post
Сонин хачин

Төрөлт буурчээ

Хүн амын дунд төрөлт буурсан бол нас баралт нэмэгджээ. Тодруулбал, Улсын хэмжээнд энэ оны есөн сарын байдлаар 43.116 эх амаржиж, 43.428 хүүхэд төржээ. Энэ бол өмнөх оны мөн үеэс амаржсан эх 11.5 хувь буюу /5616/, төрсөн хүүхдийн тоо 11.4 хувь буюу 605-аар тус тус буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооны хоёрдугаар улирлын тайланд дурджээ. Статистик […]

post
Ярилцлага

Ханиад, томуу, суулгалт өвчин туссан хүүхдүүд өрхийн эмнэлгээсээ эм аваарай

Томуу, томуу төст өвчин туссан зарим хүнд өдрийн эмчилгээ хийж байгаа юм байна. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгороос тодрууллаа. –Томуугийн дэлгэлтийн үед өвчтөнүүдэд эмийн багц олгоно гэсэн. Үүнийг хэзээ өгч эхлэх вэ? -Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2024 оны 5 дугаар сард тогтоол баталж, өдрийн эмчилгээнд хүүхдийн […]

post
Нийслэл

ТАНИЛЦ: Машины дугаар цахимаар олгох 8 шалгуур

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн ИТХ 2024 оны хоёрдугаар сарын 8-нд Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоол баталсан. Улмаар арваннэгдүгээр сарын 8-наас импортоор оруулж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоол хэрэгжиж эхэлсэн.  Энэ сарын 8-наас мөрдөж эхэлсэн уг тогтоолын дагуу тээврийн хэрэгсэлд улсын дугаар авах […]

post
Нийгэм

Шатахууны хомсдол үүсээгүй

Цахим орчинд “Дизель түлш тасарна” гэх мэдээлэл цацагдсаныг Ашигт малтмал, газрын тосны газар няцаалаа. Ашигт малтмал, газрын тосны газар газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдээс газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээллийг 7 хоногт 2 удаа авч хянадаг.  Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан, манай улс ОХУ-аас сард 110.000 тонн Аи-92 автобензин, 65.000 тонн дизель […]

post
Сурвалжилга

Өсвөр насны охид гэрээсээ дайжих нь ихэсчээ

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр болон Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд хэр олон дуудлага, мэдээлэл ирж байгааг манай сайт сурвалжиллаа. Эрсдэлд байгаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 0-18 насны хүүхдүүдэд Хүүхэд хамгаалах түр байр үйлчилдэг. Энд байх хугацаандаа хүүхэд сэтгэл зүйн, эрүүл мэндийн, нийгмийн, хөгжлийн, боловсролын үйлчилгээнд хамрагддаг. Тус байраар үйлчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх […]

post
Халуун цэг

Улаанбаатарын дугаартай 800 мянган машинаас 70 мянгыг нь хасна

Импортоор оруулж ирэх автомашинд хотын дугаар олгохгүй байх тогтоол өнөөдрөөс /2024.11.08/ хэрэгжиж эхэлнэ. Нийслэлийн тээврийн хэрэгсэлд олгох улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар нийслэлийн ИТХ энэ оны хоёрдугаар сарын 8-нд тогтоол баталсан. Гэвч сүүлийн өдрүүдэд автомашины дугаарын эрэлт эрс нэмэгджээ. Өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр дуудлага худалдаанд оруулах 3642 дугаар байв. Үүнээс гадна сул […]

post
Боловсрол

Өвлийн ЭЕШ-ын бүртгэл 10-ны 18:00 цагт хаагдана

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн мэдлэг, чадварын түвшинг тогтоох элсэлтийн ерөнхий шалгалт болон эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий монгол хэл, бичгийн шалтгалтыг  2022 оноос жилд хоёр удаа зохион байгуулхаар болсон.  Энэ оны өвлийн элсэлтийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 5-8-ны өдөр зохион байгуулна. […]

post
Хууль

Цахим орчинд үйлдэгдсэн залилах 277 гэмт хэрэг бүртгэгджээ

Иргэдийн цахим хэрэглээ жилээс жилд нэмэгдэж, үүнийг дагаад цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт нэмэгджээ. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний есөн сарын байдлаар телеграм сүлжээнд үйлдэгдсэн залилах 277 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаа юм байна. Одоогийн байдлаар нийт 277 хохирогчид 3.9 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа аж. Сүүлийн таван жилийн хугацаанд иргэдэд 297 тэрбум 717 […]

post
Боловсрол

Ц.Лувсандорж: Монгол Улс багшийн дутагдалд ороогүй

Монгол Улс 4200 орчим багшийн хомсдолд орсон. Иймээс Боловсролын яамнаас энэ хомсдолыг нөхөх зорилгоор багшлах хүсэлтэй иргэдийг 45 хоногийн курсэд хамруулан сургаж, багшлах эрх олгох шийдвэрийг  гаргасан. Энэ шийдвэрийг Монголын багш нарын холбооноос эсэргүүцэж, захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Энэ үеэр Монголын багш нарын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Лувсандоржоос зарим зүйлийг тодрууллаа. -Захиргааны хэргийн шүүхэд […]

post
Эрүүл мэнд

25-аас дээш насны насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэг нь харвалтанд өртөж байна

Тархины харвалт манай улсад төдийгүй дэлхий дахинд тулгамдаж буй асуудлын нэг болоод буй. Тархины харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх гол шалтгаан болдог гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Харвалт нь дэлхий дээрх нас баралтын хоёрдугаарт эрэмбэлэгддэг, аюултайд тооцогддог өвчний нэг аж. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн  Мэдрэлийн төвийн дарга Л. Энхсайхан: Харвалтаас 80-90 хувийг урьдчилан сэргийлэх боломжтой. […]

post
Улс төр

Хүүхдийн найрал дууны наадмын шилдгүүд тодорчээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам амжилттай болж өндөрлөжээ. Энэ наадмыг 2006 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон. Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах наадам нь ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр […]

post
Нийгэм

НӨАТ-ын буцаан олголтыг ням гаргаас иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ

Энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ны ням гаргаас иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ. Өмнөх буюу улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөг буцаан олгож байсан байна. НӨАТ-ын буцаалтаар дараах автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж […]

post
Халуун цэг

Хатанбулаг сумын 60  өрхийн 11 мянган ямааг устгалд оруулжээ

 Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумдад гоц халдварт ямааны годрон өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа.  Одоогийн  байдлаар хоёр багийн 60  өрхийн 11 мянган ямааг устгалд оруулах ажлыг гүйцэтгэж байна. Харин малчдын хувьд ихэнх нь ямаагаа устгуулаад байгаа бөгөөд  40-50 хоньтой үлдэж байгаа аж. Ntv телевизийн мэдээ,шуурхай нэвтрүүлгийн газрын сэтгүүлч Б.Баярцэцэг, зураглаач Я.Алтангэрэл, жолооч Д.Зоригт […]

post
Нийгэм

Төрийн албаны IV улирлын шалгалтын цахим бүртгэл эхэллээ

Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар хуульчилсан. Энэ дагуу 2024 онд авах дөрвөн удаагийн шалгалтын хуваарийг 2023 онд баталсан. Хуваарийн дагуу энэ оны IV улирлын шалгалтын цахим бүртгэл өнөөдөр эхэллээ. Бүртгэлийг ирэх  сарын 7-ны  өдөр хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар дамжуулан зохион байгуулна. Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны […]

post
Нийслэл

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нээс эхэлнэ

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт ирэх  сарын 1-нээс эхэлнэ. Энэ жил 189 мянган айл өрхийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах аж. Тодруулбал, Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхдээ 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хөнгөлөлтөд хамрагдана. Тухайбал, 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн […]

post
Нийгэм

“Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэрт осол гарч нэг иргэн гэмтжээ

Өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр “Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэрт осол гарч тус үйлдвэрийн ажилтан гэмтжээ. Осол гарах үед тухайн ээлжинд дөрвөн хүн ажиллаж байсан гэх ба станцын ил хуваарилах байгууламжийн газардуулга гарч, нэг иргэн гэмтэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор тус иргэний биеийн байдал хэвийн  байгаа юм байна. 

post
Тэгш эрх

Эмэгтэйчүүдийн мөрөн дээрх үл үзэгдэх хөдөлмөр…

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт эрс буурч, улмаар цалин хөлсгүй гэрийн ажил  хийх нь улам ихэссэн талаарх НҮБ-ын судалгаа гарчээ. Эмэгтэйчүүд өдөр тутамд гэр орны ажил, гэр бүлээ асран хамгаалах ажил хийж байгаа нь  жендерийн тэгш бус байдлыг бий болгож байна. Харин гэр бүлийн бусад гишүүдийн хувьд ээж, эхнэр гэртээ “зүгээр” байгаа учраас энэ ажлыг хийх ёстой […]

post
Шүүх

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 609 иргэний мэдүүлгийг хянан шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 609 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 372 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 237 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж. Мөн өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын […]

post
Хүний түүх

“Бурхан багшийн эхийн ачийг хариулсан” өдөр 23-нд болно

“Бурхан багшийн эхийн ачийг хариулсан” өдөр энэ сарын 23-ны өдөр тохиож байгаа аж.  Энэ талаар Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Бурхан багшийн намтар зохисон үйлсийг 12 хэсэгт хуваадаг юм байна. Эдгээрээс дөрвийг нь онцгойд тооцогдог гэнэ. Тухайлбал, Бурхан багшийн лагшин мэндэлсэн, номын хүрдийг эргүүлж гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг олсон, эхийн ачийг хариулсан зүйлүүд онцгойд […]

post
Хэргийн газар

Бага насны хүүхдийг дээрэмдэж биед нь гэмтэл учруулжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт энэ сарын 15-ны өдөр “Үл таних хүмүүст хутгалуулж, гар утсаа дээрэмдүүллээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоохоор эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан байна. Шалгалтаар 15 настай “С”, “Ц” нар нь 14 настай “М”-н хэвлий хэсэгт […]

post
Хууль

О.Батнайрамдал: БЗС-аас авсан 87.6 тэрбум төгрөгийн зээлийг зургаан сайдын тушаалаар тэглэснийг хүчингүй болгосон

Боловсролын зээлийн сангийн асуудлаар  УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр  мэдээлэл хийлэээ. Тэр бээр ” Боловсролын зээлийн сангийн асуудлыг  хэлэлцэж, ажлын хэсэг байгуулсан. Миний бие ажлын хэсгийг ахална. Ажлын хэсгийн гишүүдээр Ш.Бямбасүрэн, Ж.Галбадрах, Г.Дамдинням, О.Саранчулуун, Б.Найдалаа, М.Сарнай, С.Эрдэнэбат нар ажиллана. Бид салбар яам болон бусад байгууллагатай хамтран ажиллана. Авлигатай тэмцэх газрын дүгнэлтийг Боловсролын сайд П.Наранбаярт танилцуулсан. Уг […]

post
Сурвалжилга

Ахиад “ЛАА”-ны эрэлд гарах уу?

Өглөө оройдоо сэрүүсч өвөл айсуйг нийслэлчүүдэд сануулна. Энэ өвөл харин ахиад л газ, лааны эрэлд гарах вий гэсэн айдас байгаа нь нууц биш. Харин Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл  86.8 хувьтай байгааг албаны эх сурвалж хэлж байна. Хүйтний эрч чангарахаас өмнө буюу ирэх сарын 1-нээс цахилгааны үнэ нэмэгдэх тухай “бор шувуу” ч цахим сүлжээнд цахилгаан […]

post
Нийгэм

Сургууль орчмын бүсэд 11 хүүхэд авто осолд өртжээ

Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэхүү аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулна. Энэ оны эхний 9 сарын байдлаар Улаанбаатар хотод 669 авто осол бүртгэгдэж, ослын улмаас 728 хүүхэд гэмтжээ. Хүүхдүүд явганаар […]

post
Нийгэм

Камерын тусламжаар оршин суугаа газраасаа алга болсон 200 хүүхдийг олж тогтоожээ

ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллага иргэд олон нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийг олон улсын стандарт түвшинд хүргэн камержуулах “Ногоон бүс” төслийг санаачлан 2022 оноос эхлэн хэрэгжүүлжээ. “Ногоон бүс” төслийг 3 үе шаттай хэрэгжүүлж байгаа юм байна. Эхний шат нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг 2022 онд улсын төсвийн […]

post
Баримт тайлбар

Авлига, албан тушаалын хэрэг 5.3 хувиар өсжээ

Прокурорын байгууллага энэ оны III улиралд авлига, албан тушаалын 1543 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.3 хувиар өсжээ. Үүнээс 206 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 142, Хахууль авах, өгөх 134,Үндэслэлгүйгээр хөрөнгөжих 2, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаад зарцуулах […]

post
Улс төр

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн сан дарьтай торхноос ялгаагүй байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд салбарын эрх зүйн орчны шинэчлэл, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулжээ. Сайд Л.Энх-Амгалан “2024-2028 онд ажилгүйдэл, ядуурлын түвшинг хоёр дахин бууруулж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8-10 мянган ам.долларт хүргэх, хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах бодлогын томоохон зорилт дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар […]

post
Нийгэм

Цэцэрлэгийн туслах багшид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Бага насны хүүхдийг алгадаж цохьсон гэх цэцэрлэгийн туслах багшид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, Өмнөговь аймагт цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Б.У нь бага насны хүүхдийг алгадаж, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/-д зааснаар яллах […]

post
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд 89 мянган тонн шахмал түлш нөөцөлжээ

Есдүгээр сарын дунд үеэс гэр хорооллын айл өрхүүд халаалт буюу галлагаа хийж эхэлжээ.  Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” компани 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Зүүн үйлдвэрийн II, III цехтээ техникийн шинэчлэлийн ажил хийж дуусжээ. Ингэснээр өндөр хүчин чадалтай таван шугамаар хоногт 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа […]

post
Нийгэм

Улсын хэмжээнд 262.4 мянган тн үр тариа хураажээ

Улсын хэмжээнд энэ сарын нэгний байдлаар 262.4 мянган тн үр тариа, 95.2 мянган тн төмс, 121.4 мянган тн хүнсний ногоо, 65.2 мянган тн таримал тэжээл хурааж, 403.7 мянган тн хадлан, 8 мянган тн гар тэжээл бэлтгэжээ. Энэ нь  өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хураасан үр тариа 200.1 мянга, хүнсний ногоо 19.4 мянга, таримал тэжээл 11.3 мянган тонноор нэмэгдсэн байна. Харин бэлтгэсэн […]

post
Нийгэм

Өрхийн эрүүл мэндийн төвийг ажлын өдрөөр уртасгасан цагаар ажиллуулна

Цаг агаар сэрүүсч байгаатай холбоотойгоор бага насны хүүхдийн  амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчний тархалт эрс нэмэгдэг. Иймээс эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах үүднээс нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад насанд хүрэгчид болон хүүхдийн хэвтэн эмчлүүлэх батлагдсан орны тоог нэмэхээр болжээ . Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 108,679 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4,399 тохиолдол оношлогдож […]

post
Нийгэм

Харааны бэрхшээлтэй 2048 иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг

Жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу Хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр.  Мөн  аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Пүрэв гарагийг “Олон улсын хараа хамгаалах өдөр” болгон дэлхий нийтээрээ тэмдэглэдэг. Монгол Улсын хэмжээнд 2023 оны байдлаар нийт 111.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 11 орчим хувь нь буюу 12053 харааны бэрхшээлтэй […]

post
Боловсрол

Нэгдүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна

Энэ хичээлийн жилийн I улиралын сүүлийн долоо хоногийг бие даалтын долоо хоног байхаар бүтэц баталсан. Энэ хүрээнд I улирлын бие даалтын долоо хоногт нийслэлд, II улирлын бие даалтын долоо хоногт аймгуудад нэгдүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулахаар болжээ.  Энэ  үйл ажиллагааг зохион байгуулахаар Боловсролын яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан […]