horoscope
horoscope
horoscope
userAngarag

Нийслэл 30 мян.ам метр гантиг чулуун замтай

post-img

Нийслэлийн 66 мянган ам метр талбайд гантиг чулуун зам байсан ч жил бүр барзгар чулуун хавтангаар сольсоор одоо 30 орчим мянган ам метр гантиг чулуун зам үлджээ.  Тухайлбал: Арслантай гүүр, Сүхбаатарын талбай, Улаанбаатар галерей, МУИС зэрэг хамгийн олон хүн зорчдог газруудад жаахан цас хялмаалахад л явган хүн явахад хүндрэлтэй болдог.

Өнгөрсөн 2023 онд явган хүн зорчиход эрсдэлтэй 84 байршлын налуу хэсгийг барзгар хавтангаар сольжээ. Энэ онд уг явган хүний замыг шинэчилж, нийтийн эзэмшлийн зам талбайг засаж янзлахад, 45.6 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна.

9
0/1000