horoscope
horoscope
horoscope
userAngarag

Жоргүй олгодог эмээ авч чадахгүй бол 119 дугаарт хэлээрэй

post-img

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өглөө. Тэрээр “Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүл мэндийн салбарын цахимжилтын асуудлыг танилцууллаа. Өнгөрсөн онд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль батлагдаж, 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ард иргэдэд хүндрэл, чирэгдэл учирч байгаа талаар гомдол, мэдээлэл 11-11 төв дээр ирж байна. Үүнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ. Юуны өмнө жортой, жоргүй эмийн жагсаалтад ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Жортой, жоргүй эмийн мэдээллийг emiinjor.mn сайтаас харах боломжтой. Хэрэв жоргүй авах эмүүдээ авч чадахгүй тохиолдолд 119 дугаарт холбогдож шийдвэрлүүлэх боломжтой болсон. 

Нөгөө талдаа ижил найрлага бүтэцтэй эмүүдийн зарим нь жортой олгогдож байсан асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал, 172 төрлийн эмийг Хүний эмийн зөвлөлөөр орж, хэлэлцүүлж бүгдийг нь жоргүй олгохоор болсон. Мөн түүнчлэн эрүүл мэндийн салбарын цахим жорын асуудал дээр зарим нэгэн хүндрэл учирч байсан. Тэгвэл цаашид иргэд эмнэлэгт очиж үзүүлээд эмчээрээ цахимаар жороо бичүүлж авах боломжтой болсон. Улмаар иргэд өөрт ойрхон эмийн сангаасаа эмээ авах боломжтой болж байгаа. Өмнө нь даатгалаар бичих эмүүдийг цахим жороор олгож байсан бол одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдээд байна. Үе шаттайгаар жорыг цахимаар авах асуудал шийдэгдээд явна” гэв.

0/1000