Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 725 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс шалгаад, 286 хүний мэдүүлгийг шийдвэрлэжээ. Одоо 439 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15-ыг нь шийдвэрлэсэн байна. Хяналт шалгалтаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нарийвчлан шалгуулахаар тус газрын Мөрдөн шалгах хэлтэст 2 өргөдөл, гомдлыг шилжүүлжээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 3 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгасан байна.