Хүн амын дунд төрөлт буурсан бол нас баралт нэмэгджээ.
Тодруулбал, Улсын хэмжээнд энэ оны есөн сарын байдлаар 43.116 эх амаржиж, 43.428 хүүхэд төржээ. Энэ бол өмнөх оны мөн үеэс амаржсан эх 11.5 хувь буюу /5616/, төрсөн хүүхдийн тоо 11.4 хувь буюу 605-аар тус тус буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооны хоёрдугаар улирлын тайланд дурджээ.
Статистик харвал, 2021 оноос төрөлт эрс буурчээ. Харин энэ оны есөн сарын байдлаар 13.219 хүн нас барсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 298 хүнээр нэмэгдсэн буюу 2.3 хувиар өссөн үзүүлэлт аж.