horoscope
horoscope
horoscope
userAngarag

ТАНИЛЦ: Машины дугаар цахимаар олгох 8 шалгуур

post-img

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн ИТХ 2024 оны хоёрдугаар сарын 8-нд Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоол баталсан. Улмаар арваннэгдүгээр сарын 8-наас импортоор оруулж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоол хэрэгжиж эхэлсэн. 

Энэ сарын 8-наас мөрдөж эхэлсэн уг тогтоолын дагуу тээврийн хэрэгсэлд улсын дугаар авах хүсэлтийг сар бүрийн 1-ний өдөр эрэмбэлэн, дараалал тогтоож, дугаар олгоно. Дугаар олгох дэс дарааллыг цахимаар тогтоохоор болжээ. Ингэхдээ “Car plate” нэртэй платформ шинээр нэвтрүүлж, ашиглах юм байна. Энэ ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцаж ажиллана.

Дугаар олгоход дараах 8 шалгуур үзүүлэлтийг баримтална

Үүнд:

  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  • Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5-д заасан төлбөрөө барагдуулсан байх;
  • Зөрчлийн тухай хуулийн 14.7-д заасан зөрчлөө арилгасан, төлбөрөө барагдуулсан байх;
  • Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1-д заасны дагуу даатгуулсан байх;
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “Евро 4”, эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
  • Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл байх (2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс)
  • Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;
  • Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх. (2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс)

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно.

Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллыг доорх агуулгаар зохицуулна

  • Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байлгах;
  • Тээврийн хэрэгслийг үйлдвэрлэсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
  • Зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  • Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө нь байх.
  • Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх;
  • Шалгуур үзүүлэлтийн дагуу эхний сард улсын дугаар авч чадаагүй, жагсаалтад байгаа иргэн, хуулийн этгээдийн дараалал нь дараа сарын хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн өмнө байх.
239
0/1000