horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Гавьяат тамирчин Б.Баасанхүү жиндээ Дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байна

post-img

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсад жүдо бөхийн “Абу Даби”-ийн их дуулга болж өндөрлөсөн. Их дуулга ангиллын энэ тэмцээнд өндөр эрэмбэтэй бөхчүүд цөөн орсон учраас Дэлхийн чансаанд өөрчлөлт орсонгүй.

Тодруулбал эмэгтэйчүүдийн -48 кг жинд “Парис 2024” олимпын наадмын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Б.Баасанхүү Дэлхийн чансааг 7226 оноотойгоор тэргүүлж байна. Түүний араас 6212 оноотойгоор Италийн бөх Scutto Assunta, 5550 оноогоор Б.Баасанхүүг ялж Олимпын аварга болсон Японы Цүнода Нацүми эрэмбэлэгдэж байна.

Б.Баасанхүүгийн хувьд 2024 онд Монгол Улсын аварга болж, Ази тивийн аварга, Душанбе их дуулгын аварга, “Абу Даби”-ийн Дэлхийн аварга болж, улмаар Парисын олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн билээ. Нэг жилийн дотор эдгээр том амжилтуудыг гаргасан тэрбээр 24 насандаа Монгол Улсын Гавьяат тамирчин болсон юм.

Ирэх арванхоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд “Токиогийн их дуулга” тэмцээн болно. Үүнээс хоёр сарын дараа “Парис” “Баку”-ын их дуулгын тэмцээнүүд болох хуваарьтай байгаа юм.

38
0/1000