horoscope
horoscope
horoscope
userAngarag

Харааны бэрхшээлтэй 2048 иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг

post-img

Жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу Хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр.  Мөн  аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Пүрэв гарагийг “Олон улсын хараа хамгаалах өдөр” болгон дэлхий нийтээрээ тэмдэглэдэг.

Монгол Улсын хэмжээнд 2023 оны байдлаар нийт 111.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 11 орчим хувь нь буюу 12053 харааны бэрхшээлтэй юм байна. Харааны бэрхшээлтэй иргэдийн 30 орчим хувь нь Улаанбаатар хотын харьяалалтай байдаг  бөгөөд 17 орчим хувь буюу 2048 иргэн  ажил хөдөлмөр эрхэлдэг юм байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, барилга, байгууламж, зам талбайн хүртээмжийг сайжруулахад илүү анхаарч  байгаа аж. Мөн  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын  яамнаас боловсруулж байгаа юм байна.

18
0/1000