horoscope
horoscope
horoscope
userН. Алтанцэцэг

Нийслэлийн хэмжээнд 89 мянган тонн шахмал түлш нөөцөлжээ

post-img

Есдүгээр сарын дунд үеэс гэр хорооллын айл өрхүүд халаалт буюу галлагаа хийж эхэлжээ. 

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” компани 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Зүүн үйлдвэрийн II, III цехтээ техникийн шинэчлэлийн ажил хийж дуусжээ. Ингэснээр өндөр хүчин чадалтай таван шугамаар хоногт 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа юм.

Одоогийн байдлаар шахмал түлшийг 582 гэрээт цэгээр борлуулж байгаа аж. Харин  өвлийн оргил ачааллын үед 650-670 цэгээр борлуулахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн нийслэлийн долоон дүүрэгт нөөцийн 42 агуулахад 80126, үйлдвэрийн бүсэд 8243, нийт 89 мянган  тонн шахмал түлш нөөцөлжээ.

8
0/1000