horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын УАШТ-д Тува улсын баг оролцоно

post-img

Монголын Үндэсний бөхийн холбоо, Өмнөговь аймагтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Өсвөр үе, Залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдааныг маргаашнаас эхлэн 18-ны өдрийг дуустал зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн Улсын аваргад бөхийн дэвжээд, спорт хороо, клуб, биеийн тамирын сургуулиудын шилдэг бөхчүүдийг оролцуулахаар болжээ. Өмнө нь буюу 20 гаруй жил Улсын аваргад оролцогчдыг зөвхөн аймаг, дүүргийг төлөөлүүлж оролцуулж ирснийг ийн өөрчилсөн байна.

Тэмцээнд ОХУ-ын Тува улсын өсвөрийн аварга баг оролцохоор урьдчилсан мэдүүлгээ ирүүлжээ. Үндэсний бөхийн ирээдүйн өнгийг тодорхойлох ач холбогдол бүхий тус тэмцээний нас бүрийн барилдаан гурван өдөр үргэлжилнэ.

49
0/1000