horoscope
horoscope
horoscope
userAngarag

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн сан дарьтай торхноос ялгаагүй байна

post-img

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд салбарын эрх зүйн орчны шинэчлэл, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулжээ.

Сайд Л.Энх-Амгалан “2024-2028 онд ажилгүйдэл, ядуурлын түвшинг хоёр дахин бууруулж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8-10 мянган ам.долларт хүргэх, хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах бодлогын томоохон зорилт дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад 983.485 гэр бүл байна. Таван гэр бүл тутмын нэг нь орон сууцны асуудалтай, гурван гэр бүл тутмын нэг нь санхүүгийн асуудалтайн улмаас жил дунджаар 4000 гаруй хос гэрлэлтээ цуцлуулж байгаа харамсалтай мэдээ бий. 

Гэр бүлд суурилсан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээг хөгжүүлэхээр гэр бүлд чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, аймаг, дүүрэг бүрд гэр бүлийн сэтгэлзүйчтэй болох боломжийг бүрдүүлсэн. Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн хүрээнд залуу гэр бүлийг түлхүү хамруулна.

Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлж, тэтгэврийг өвлүүлдэг болгосон. Харин тэтгэврийн сан дарьтай торхноос ялгаагүй байна. Нөхөн даатгалын тухай хууль, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох, тэтгэвэр тогтоох дараалсан долоон жилийг таван жил, жил өсгөн тооцох зэрэг популист шийдвэрийн хор хохирлоос болж тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүссэн” гэдгийг онцлон хэлсэн юм. 

15
0/1000