horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Ө.Батцэцэг эмэгтэйчүүдийн Азийн аваргын тоглолтыг шүүв

post-img

Азийн Хөлбөмбөгийн Холбооны элит туслах шүүгч, МХБХ-ны “А” ангиллын шүүгч Өнөржаргалын Батцэцэг өнгөрсөн долоо хоногт Вьетнамын нийслэл Хошимин хотод эмэгтэйчүүдийн Азийн аваргуудын лигийн “С” хэсгийн тоглолтод томилогдон ажиллажээ.

Тус хэсэгт Япон, Энэтхэг, Тайвань, Вьетнамын шилдэг багууд өрсөлдсөн. Эдгээр тоглолтуудыг Ө.Батцэцэгээс гадна Австрали, Тайланд, Узбекистан, БНХАУ, БНСУ, Мьянмарын шүүгч нар шүүн явуулжээ.

Түүний хувьд хоёр жилийн өмнө олон улсын түвшинд ажиллах гараагаа эхлүүлж байсан юм.

Монгол шүүгчид Азийн аваргуудын лигийн тоглолт дээр томилогдон ажиллаж байгаа нь Азийн АШТ, нас насны ДАШТ-ий тоглолтуудыг шүүн явуулахад ойртож буйн нотолгоо болж байна. 

Ирэх онд манай улсын дээд лигт VAR хэрэгжиж эхэлбэл Монгол шүүгчид тивийнхээ томоохон тэмцээнүүдэд ажиллах нь цаг хугацааны асуудал болно гэдгийг МХБХ онцоллоо.

37
0/1000