horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Олимпын аварга Диёра Келдиёрова алдарт “Elle” сэтгүүлийн нүүрийг чимлээ

post-img
<p>Узбекстаны жүдоч Диёра Келдиёрова “Парис 2024” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 52 кг жинд алтан медаль хүртэж, олимпын аварга болсон. Ингэхдээ удаан хугацаанд ноёрхлоо тогтоож, гурван жилийн хугацаанд нэг ч ялагдаагүй Японы Үта Абэг унаган шуугиан тарьж, улмаар улсынхаа олимпын алтан медальтай анхны эмэгтэй тамирчин болсон юм.</p> <p>Тэгвэл олимпын алтан медальт, Дэлхийн хошой мөнгөн медальт жүдоч бүсгүй алдарт “Elle”сэтгүүлийн O‘zbekiston хэмээх анхны дижитал нүүрэнд дүрээ мөнхөлж, тус сэтгүүлийг чимсэн байна. Тэрээр тун загварлаг бөгөөд эрхэмсэг дүр төрхийг бүрдүүлж, өөрийнхөө шинэ өнгө төрхийг харуулжээ.</p> <figure class="wp-block-image size-full"><img decoding="async" src="https://api.time.mn/read-img?key=670f1938369bb-Diyora-3-png-1.webp" alt="" class="wp-image-64068" /></figure> <p>Келдиёровагийн хувьд 2013 онд Наньжин хотноо болсон залуучуудын Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, түүнээс хойш тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон амжилт үзүүлсэн. Тэрээр Узбекстаны олимпын алтан медальтай анхны эмэгтэй тамирчин төдийгүй “Их дуулга” ангиллын тэмцээнд түрүүлсэн анхны жүдоч.</p> <figure class="wp-block-gallery has-nested-images columns-default is-cropped wp-block-gallery-1 is-layout-flex wp-block-gallery-is-layout-flex"> <figure class="wp-block-image size-large"><img decoding="async" data-id="64063" src="https://api.time.mn/read-img?key=670f1018222f8-Diyora-png.webp" alt="" class="wp-image-64063" /></figure> <figure class="wp-block-image size-large"><img decoding="async" data-id="64064" src="https://api.time.mn/read-img?key=670f1023eec91-web-cover05.png" alt="" class="wp-image-64064" /></figure> <figure class="wp-block-image size-large"><img decoding="async" data-id="64068" src="https://api.time.mn/read-img?key=670f1938369bb-Diyora-3-png-1.webp" alt="" class="wp-image-64068" /></figure> </figure>
56
0/1000