horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

О.Есүгэн Дэлхийн цомын финалд, Э.Даваахүү Бундеслигт цэц сорино

post-img

Монголын буудлага спортын Үндэсний шигшээ багийн хоёр тамирчин урилгаар Дэлхийн цом, Бундеслигт цэц сорих гэж байна. Тухайлбал, Энэтхэг улсын Шинэ Дели хотод аравдугаар сарын 13-18-нд болж буй Дэлхийн цомын финалын тэмцээнд дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлага дор О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас будах дасгалд өрсөлдөх бол ХБНГУ-ын Мюнхен хотод болох Бундеслигт Э.Даваахүү хийн гар бууны 10, 25 метрийн зайд цэц сорих юм.

Дэлхийн цомын финалын тэмцээнд монголоос өмнө нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Ц.Мөнхзул нар өрсөлдөж байсан бөгөөд О.Гүндэгмаа нэг алт, гурван хүрэл медаль хүртсэн. Харин Э.Даваахүү Бундеслигт өрсөлдөх Монголын анхны буудагч болж байна. Дээрх тэмцээнүүдэд өрсөлдөх О.Есүгэн, Э.Даваахүү нар хоёул “Токио-2020”, “Парис-2024” олимпын наадамд онч мэргэнээ сорьсон буудагчид билээ.

23
0/1000