horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

О.Есүгэн Дэлхийн цомын финалын тэмцээнд зургадугаар байрт орлоо

post-img
<p>Энэтхэг улсын Шинэ Дели хотод буудлага спортын Дэлхийн цомын финалын тэмцээн аравдугаар сарын 13-18-нд болж байна. Тэмцээнд манай улсаас урилгаар Үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдөж финалын шатанд 418.1 оноогоор зургадугаар байрт орлоо.</p> <blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow"> <p>&nbsp;Энэ дасгалд Дани улсын тамирчин түрүүлж, Норвеги, БНХАУ-ын тамирчид удаалав. Дэлхийн цомын финалын тэмцээнд тухайн оны чансаа өндөр 10 тамирчин өрсөлддөг юм.</p> </blockquote> <p>Дэлхийн цомын финалын тэмцээнд өмнө нь манай улсаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Ц.Мөнхзул, ОУХМ З.Батхуяг, О.Янжинлхам нар өрсөлдөж байсан бөгөөд О.Гүндэгмаа нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байв.</p>
11
0/1000