horoscope
horoscope
horoscope
userAngarag

Камерын тусламжаар оршин суугаа газраасаа алга болсон 200 хүүхдийг олж тогтоожээ

post-img

ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллага иргэд олон нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийг олон улсын стандарт түвшинд хүргэн камержуулах “Ногоон бүс” төслийг санаачлан 2022 оноос эхлэн хэрэгжүүлжээ. “Ногоон бүс” төслийг 3 үе шаттай хэрэгжүүлж байгаа юм байна.

Эхний шат нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг 2022 онд улсын төсвийн болон аж ахуйн нэгжийн оролцоо дэмжлэгтэйгээр камержуулсан. Мөн камерын хяналтын дэд төвийг байгуулснаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37 хувиар тус тус буурчээ. Харин  гэмт хэргийн илрүүлэлт 41.9 хувиар өссөн байна.

Өнөөдрийн байдлаар аймгуудад 23,014, нийслэлд 32,315 камер байршуулжээ. Камер ашиглалтад нэвтрүүлснээр өнгөрсөн хугацаанд 1652 гэмт хэрэг, 8393 зөрчлийг илрүүлжээ.  Мөн  525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоож, оршин суугаа газраасаа алга болсон 200 хүүхдийг олж тогтоон эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгчээ. 

23
0/1000