horoscope
horoscope
horoscope
userAngarag

Сургууль орчмын бүсэд 11 хүүхэд авто осолд өртжээ

post-img

Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулна. Энэ оны эхний 9 сарын байдлаар Улаанбаатар хотод 669 авто осол бүртгэгдэж, ослын улмаас 728 хүүхэд гэмтжээ. Хүүхдүүд явганаар хөдөлгөөнд оролцох болон гэр сургууль, хороолол дотор тоглож байгаад гэмтэх тохиолдол зонхилж байгаа аж. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хойш сар гаруй хугацаанд сургууль орчмын бүсэд 11 хүүхэд авто осолд өртсөн зам тээврийн ослын дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Улмаар 7-15 насны 9 хүүхэд явган зорчигчоор хөдөлгөөнд оролцож байгаад гэмтэж бэртжээ. Тиймээс сургууль, цэцэрлэг орчмын бүсээр зорчиж байгаа жолооч нар, эцэг эх, иргэд анхаарал болгоомжтой байж, “Шар дарцаг” аянд нэгдэхийг уриалж байна. Шар дарцаг барьж явж буй хүүхэд, иргэдэд зам тавьж өгч, хариуцлагатай жолооч байгаарай гэдгийг тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.

29
0/1000