Боловсролын зээлийн сангийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр мэдээлэл хийлэээ. Тэр бээр ” Боловсролын зээлийн сангийн асуудлыг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулсан. Миний бие ажлын хэсгийг ахална. Ажлын хэсгийн гишүүдээр Ш.Бямбасүрэн, Ж.Галбадрах, Г.Дамдинням, О.Саранчулуун, Б.Найдалаа, М.Сарнай, С.Эрдэнэбат нар ажиллана. Бид салбар яам болон бусад байгууллагатай хамтран ажиллана. Авлигатай тэмцэх газрын дүгнэлтийг Боловсролын сайд П.Наранбаярт танилцуулсан. Уг дүгнэлтэд, Боловсролын зээлийн сангийн тэглэлт, 2008 оноос хойш зургаан сайдын 17 тушаалаар 800 орчим суралцагчдын өнөөдрийн ханшаар 87.6 тэрбум төгрөгийг тэглэсэн.
Энэ нь хууль бус учраас хүчингүй болгох ёстой гэсэн дүгнэлтийг АТГ-аас 2024 оны есдүгээр сарын 30-нд гаргасан. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дүгнэлтэд үндэслэж, шийдвэрүүдийг хүчингүй болгоно. Тодруулбал, 2011 оны долдугаар сарын 9-ний Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8 зүйлд “Аливаа татвар төлөгчдийн мөнгөөр олгож байгаа суралцагчийн зээлийг чөлөөлөх, хөнгөлөх, хүчингүй болгохыг журмыг УИХ тогтооно гэсэн. Гэхдээ УИХ-аас хэзээ ч журам гараагүй учраас хууль зөрчиж үе үеийн сайд нарын тушаал гаргасан байна” гэдгийг онцлон хэлсэн юм.