horoscope
horoscope
horoscope
userAngarag

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 609 иргэний мэдүүлгийг хянан шалгажээ

post-img

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 609 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 372 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 237 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.

Мөн өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгажээ. Эдгээрээс 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд дөрвөн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ.

9
0/1000