horoscope
horoscope
horoscope
userAngarag

Хатанбулаг сумын 60  өрхийн 11 мянган ямааг устгалд оруулжээ

post-img

 Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумдад гоц халдварт ямааны годрон өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа.  Одоогийн  байдлаар хоёр багийн 60  өрхийн 11 мянган ямааг устгалд оруулах ажлыг гүйцэтгэж байна. Харин малчдын хувьд ихэнх нь ямаагаа устгуулаад байгаа бөгөөд  40-50 хоньтой үлдэж байгаа аж.

Ntv телевизийн мэдээ,шуурхай нэвтрүүлгийн газрын сэтгүүлч Б.Баярцэцэг, зураглаач Я.Алтангэрэл, жолооч Д.Зоригт нар Дорноговь аймгийн Хатанбулаг суманд ажиллаад иржээ. Тэдний бэлтгэсэн сурвалжлагыг хүргэе

   Даанч дээ,хайран мал өчнөөн хүний амьдрал үгүй болж байна шүү дээ

Хатан булаг сумын малчин Н: Ямааны годрон өвчин гарсан гээд хэдэн ямааг минь ачиж авч яваад, хотыг минь харууллаа. Өчигдөр 284 ямаа устгалд оруулна гээд тууж явсан. Үнэхээр харамсалтай байна. Олон жилийн хөдөлмөр нэг өдөр ингээд байхгүй болж байгаад харамсаж байна. Манай малаас шинжилгээ аваагүй. Голомтын бүсэд байгаа гээд устгалд оруулж байна гэдэг  тайлбар өгсөн. Үнэхээр голомтод байгаа гэж үзэж байгаа бол бүх малд  шинжилгээ хийх хэрэгтэй. Би 28 жил мал маллаж байна. Ингэж хотоо харлуулж үзээгүй. Бид чинь хавар хэдэн ямааныхаа ноолуураар өр зээлээ дардаг. Одоо ямаа байхгүй болсон болохоор өр зээлээ  төлж чадахгүй. Ямааны нөхөн олговрыг төр засаг бүрэн шийдэж өгөхийг л хүлээнэ дээ.

Дорноговь аймгийн хатанбулаг сум

Хатанбулаг сумын малчин О: Манай малд ямар ч үзлэг шинжилгээ хийгээгүй. Зургаа, долоон сард ямар ч халдвар байхгүй .Та нар өөрсдөө аргал, хорио цээрийн дэглэм тогтоохгүй гэж аймаг, сумын мал эмнэлгийн газар хэлсэн. Бид өөрсдөө эм тариагаа авч малдаа зохих хэмжээний арга хэмжээ авсан. Тэр их нэмэр болж мал сэргээд сайхан болсон. Хотоос ирсэн хүүхэн танай сумын  малыг устгалд оруулаад өвчингүй болж, монгол улсын мал сүрэг аврагдана гэж хэлж байна лээ. Үнэхээр сэтгэл өвдөж байна. Бидний хувьд үнэхээр гомдолтой байгаа. Эрүүл мал сүргээ устгуулахаар туулгаж явуулахад надад үнэхээр хэцүү байлаа. Хоёр айл ямар ч малгүй болоод . сумын төв бараадаад нүүж байна. Өчнөөн хүний амьдрал байхгүй боллоо.   

Т.Цэцэгсүрэн: Анхны шинжилгээний хариу ногооны хордлого гэж гарсан учраас хорио цээрийн дэглэм тогтоогоогүй.Энэ хугацаанд халдвартай малтай айлууд нүүсэн  байсан

Дорноговь аймгийн Хатанбулаг сум. Малчин өрхүүдийн ямааг устгалд оруулж буй нь

Хатанбулаг сумын малчид малын годрон өвчин гарсан тухай мэдэж байсан ч цаг тухайд нь шуурхай арга хэмжээ аваагүй хэмээн орон нутгийн удирдлагуудыг буруутгаж байлаа. Бид энэ талаар Дорноговь аймгийн  Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын дарга Т.Цэцэгсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

Малын гоц халдварт өвчин гарчихсан байхад сум орон нутгийн удирдлагууд шуурхай арга хэмжээ аваагүй гэдэг асуудал яригдаж байна ?

7 дугаар  сарын 17-нд шинжилгээ хариу гарсан. Энэ шинжилгээгээр цусан халдвар гэж оношилсон. Гоц халдварт өвчин биш, халдварт өвчин гэсэн гэсэн учир хорио цээрийн дэглэм тогтоохгүй, хязгаарлалтын дэглэм тогтоосон. Тухайн үед нь сумын засаг даргын А95, А96 гэсэн хоёр захирамжаар тухайн айлд нь хязгаарлалт тогтоож, айлыг нүүж болохгүй гэж мэдэгдсэн. Бид ийм л арга хэмжээ авч ажилласан. Гэвч малын үхэл зогсоогүй. Иймээс манай мал эмнэлгийн мэргэжилтэн аймгийн мал эмнэлгийн газарт мэдэгдсэн. Аймгийн мал эмнэлгийн газраас ерөнхий газарт мэдэгдэж, 9 дүгээр сарын 28-нд ажлын хэсэг ирж ажиллаж, шинжилгээний дээж авсан. Энэ  шинжилгээний хариугаар ямааны годрон өвчин гэдэг батлагдсан. Ингээд 10 дугаар сарын 14-нээс хорио цээрийн дэглэм тогтоосон.

-Эхний шинжилгээгээр яагаад илрээгүй юм бол?

Малын эмч дуудлагаар очиж үзээд шинжилгээний дээж авч төв лаборатори руу явуулсан. Шинжилгээгээр ногооны хордлого, гоц халдварт өвчин биш гэж гарсан учраас тухайн айл өрхүүдэд хязгаарлалтын дэглэм тогтоож, нүүж болохгүй гэдгийг мэдэгдсэн. Гэвч зарим айл өрхүүд  нүүчихсэн. Бусад аймаг сум руу халдварласан эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд  7 дугаар  сарын 21-нээс 8 дугаар  сарын 21 хүртэл амарсан. Намайг амарч байх хугацаанд өвчин гарлаа гэдэг асуудлыг малчид ярьсан. Нүүсэн айлуудын хувьд хорио цээрийн дэглэм тогтоогүй учраас бид нүүж явсан гэдгийг  хэлж байгаа. Одоо тандалт хийгдэж байгаа. Тандалтаар нэмж халдвар илрээгүй.

-Хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Хорио цээрийн дэглэм тогтоогоод 10 гаруй хонож байна. Энэ хугацаанд  голомтын бүсийг тогтоосон. Мөн  бүх малчидтай уулзаж, мэдэгдэл хүргүүлсэн. Ямааны годрон өвчинтэй тэмцэх зааврын дагуу малыг устгах арга хэмжээ авч байгаа. Мөн ариутгал цэвэрлэгээг мэргэжлийн байгууллагатай хамтарч гүйцэтгэж байна.

-Иргэдийн зүгээс шинжилгээ авахгүйгээр малын устгал хийж байгаа тухай хэлж байна. Шинжилгээ авч байгаад  устгалд оруулах боломжгүй юу?

Хоёр гурван шинжилгээ хийгдсэн.. Ямааны годрон гэдэг  нь тогтоогдсон нэг л шинжилгээний хариу байгаа. Бүх малаас шинжилгээ авах,нэг, хоёр малаас шинжилгээ авах ёстой юу гэдгийг би мэдэхгүй. Үүнийг мал эмнэлгийн газар болон  мэргэжлийн хүмүүс мэднэ дээ.  Мэргэжлийн хүмүүс нь халдварт өвчин гарсан гэдгийг тогтоосон учраас  тухайн хот айлын нэг мал өвчилсөн байсан ч бүгдийг устгах ёстой. Бид  хууль дүрмийн дагуу ажиллаж байна..

-Нөхөн олговор нь хэзээ олгогдох вэ?

-Малчдын сэтгэл санаа маш хүнд байгаа. Бид ч гэсэн амаргүй байна. Нөхөн олговрын тухайн хуульд орон нутагт мөрдөгдөж байгаа жишиг үнийг 90 хувиар бодож олгодог. Гэхдээ малын гоц халдварт өвчин гаргахаас өмнөх сарын статистикийн дүнтэй харьцуулж олгодог юм. Өнгөрсөн 9 сарын статистикийн дүнгээр эм ямаа 100 мянга, эр ямаа 150 мянгатай байсан. Бид жишиг үнээ сумын үнэлгээ тогтоох комиссоо байгуулж, орон нутгийн ханшийн дагуу тогтоосон. Мөн малчдаас үнийн саналыг авсан. Ингээд малын жишиг үнэ тогтоох сумын засаг даргын А140 захирамжийг гаргасан.Үүнийгээ Улсын онцгой комисс руу  явуулна. Одоо жишиг үнээ нэг бүрчилсэн гаргачихсан байгаа. Тухайлбал, Ухныг 440 мянга, эр ямааг 267, эм ямааг 206 мянга, эр борлонг 168, эм борлонг 165 мянга, эр ишиг 100 мянга, эм ишиг 103 мянгаар тогтоосон. Энэ жишиг үнээ  ч малчдад танилцуулсан. 

0/1000