Энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ны ням гаргаас иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ. Өмнөх буюу улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөг буцаан олгож байсан байна.
НӨАТ-ын буцаалтаар дараах автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой аж.