horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Залилагчийн “загас” нь болохгүйн тулд сэрэмжтэй байя Монголчууд аа

post-img

“Хар данс хамаарахгүй зээл гаргана, цалингийн зээл өндөр дүнгээр гаргаж өгнө, бүх төрлийн зээл чөлөөлнө. Соно, Tus, Zeely, Pocket, Lend.mn, Numur, Toki зээлийн эрх байнга худалдаж авна” гэсэн зар “Хар данс хамаарахгүй зээл олгоно”, “Бүх төрлийн зээл” “Зээлийн апликейшнүүд” зэрэг фейсбүүкийн нээлттэй группээр хөвөрнө.

Эдгээр постын доор мэдээлэл авъя, чат, дугаараа хэмээн сэтгэгдэл үлдээсэн хүмүүс маш их бий. Үүнээс гадна “одоо аваад дараа хувааж төл” уриатай StorePay, Pocket, Sono үйлчилгээний эрхийг худалдаж авна гэх зар ч хаа сайгүй. Тэр ч байтугай нийгмийн даатгал төлдөггүй хүнд зээл өгнө, орлого нотлохгүй өндөр дүнгээр зээл гаргана, та яараарай, надтай холбогдоно уу гэх постыг хэн буйгай ч харсан байх. Иргэн ……… ийм пост хэд хэдэн удаа гүйлгэж харсны эцэст холбогдсоноор гар хоосон, гагцхүү хохирогч болж үлдэв.

Залилан хийдэг хүмүүс хэрхэн ажилладаг вэ? Болсон бодит үйл явдлыг энд сийрүүлье

Залилагч: StorePay үйлчилгээний эрхийг 80 хувиар бодож авна

Хохирогч: Яаж авах билээ…

Залилагч: Нэхэмжлэл ирэхээр баталгаажуулаад, дараа нь дансаа явуулаад мөнгөө аваарай….

Хохирогч: Нэхэмжлэл ирж байна. Хэдэн төгрөгөөр бодох вэ?

Залилагч: 300 мянган төгрөг

Хохирогч: Дансаа явуулав. (энэ хэсэгт иргэний бүртгэлийн дугаар, хувь хүний нууцын мэдээлэл агуулж байгаа тул дэлгэрэнгүй бичсэнгүй болно)

Тухайн залилагч тус иргэний дансанд дутуу мөнгө хийж, алдаа гарсан байна буцаалт хийгээрэй гэснээр тэр хүнийг залилах ажлаа 100% биелүүлэв. Харин хурдан хугацаанд мөнгөтэй болох хүсэлдээ өртөн, хувийн мэдээллээ алдсан иргэн …. эцэст нь өөрөө өрөнд унаж, цахим залилангийн хохирогч болов.

Залилагчид хэзээ ч хувийн данс ашигладаггүй

Цахим гэмт хэргийн хамгийн түгээмэл хэрэг нь “фишинг” буюу интернэтээр залилан үйлдэх. Дээрх кейс үүний нэг хэлбэр. Тэд тухайн хүнд тулгамдаж буй мөнгөний асуудалд дөрөөлөн, таатай нөхцөл амлах буюу хурдан шуурхай хүүгүй зээл олгоно хэмээн сэдэл өгч, найдвар төрүүлснийхээ дараа хувь хүний мэдээллийг цуглуулан, интернэт банканд нэвтэрдэг аж. Үүнээс гадна хуурамч хаяг гэж мэдэгдүүлэхгүйгээр яг жинхэнэ мэт фейсбүүкээ хөгжүүлнэ, зураг хөрөг хийнэ.

Залилагчид хэзээ ч хувийн данс ашигладаггүй. Өөр хэн нэгний дансыг ашигладаг. Энэ нь цахимаар залилан хийсэн этгээдийг олж тогтооход хүндрэл учруулдаг гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм. Тэдний ашигладаг техник, программ нь шинэчлэгдэж, цаг үеэ даган хөгжиж байдаг учраас хүний хувийн мэдээллийг авсан тохиолдолд интернэт банканд нь нэвтрэн орж, гүйлгээ хийх зэргээр иргэдийг хохироодог. Үүнийг хийхэд тэднээс ямар ч зардал гардаггүй, харин эсрэгээрээ их хэмжээний мөнгө олдог.

Цахим залилагчид ямар ч зардал гаргадаггүй, харин их хэмжээний ашиг олдог

Энэ төрлийн нийт гэмт хэргийн 34,1% нь фейсбүүкээр мөнгө зээлэх, тухайн хүнтэй харилцаа холбоо тогтоон итгэлийг нь олж мөнгө шилжүүлэх хүсэлт илгээх бага хүүтэй зээл санал болгодог. Тэгвэл сүүлийн үед интернэтээр дамжуулан хайр сэтгэлийн холбоо тогтоож залилан үйлддэг “романс залилан”-д хүмүүс луйвардуулж их хэмжээний мөнгө алдах цаашлаад амь насаа хорлох харамсалтай хэрэг газар авч байна.

Тодруулбал “О” гэх эмэгтэй АНУ руу 18 удаагийн үйлдлээр 77 мянган ам доллар шилжүүлсэн тухай гомдол ЦЕГ-ын Мөрдөн байцаах албад бүртгэгджээ. Үүнээс гадна романс залиланд өртөж 40 гаруй сая төгрөгөө алдсан эмэгтэй амиа хорлосон хэрэг Баянхонгор аймагт гарсан.

Энэ төрлийн гэмт хэргийн цаана өөрийгөө гадны улс оронд амьдардаг хэмээн танилцуулж 3-6 сарын хугацаанд олон сэдвээр яриа өрнүүлэн, гадагшаа явуулна, хэл сайжруулна, брэндүүдээр хэрэглээгээр хангана зэргээр тухайн хүнийг төөрөгдүүлж залилан хийдэг. Энэ бол бодит жишээ гэдгийг мартаж болохгүй.

Хэдийгээр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Цагдаагийн байгууллагаас цахим залиланд өртөхгүй байх талаар сэрэмжлүүлэг, мэдээ хүргэсээр байгаа ч иргэд энэ төрлийн мэдээ анхааруулга хүлээн авахгүй, хохирогч болж буй нь харамсалтай. Тэр байтугай “Ятгах тусам нягтал” уриатай аяныг ч зарласан. Гэвч цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо багассангүй. Залилуулчихлаа, луйвардуулчихлаа, миний мөнгийг эргүүлж өгсөнгүй гэх гомдол барьсан иргэд цагдаагийн байгууллагад өдөрт хэдэн арваараа хандаж байна.

Дээр дурдсан жишээнүүд бодит үйл явдал гэдгийг дахин сануулж хэлье. Үнэгүй зүйл хавхны аманд байдаг гэдэг шиг хар данс хамаарахгүй, нийгмийн даатгал төлдөггүй хүнд хэзээ ч өндөр дүнтэй зээл олдохгүй.

Зээлтэй холбоотой гэрчилгээ бичиг баримтыг хувь хүн гаргаж өгдөггүй, амар хялбар аргаар ажлаа бүтээх, мөнгө санхүүгийн асуудлаа шийдэхийг зорьж буй хүмүүс сэрэмжтэй байж, хувийн мэдээллээ алдахгүй байх шаардлагатай.

Интернэтээр бүх ажил явдаг, цахим шилжилтийн эрин зуун хэдий ч энэ хэрээр бидний өдөр тутмын аюулгүй байдал алдагдсаар байгаа гэдгийг бодох нь зөв болов уу. Иймээс өөрийн анхаарал, болгоомжгүйгээсээ болж цахим залилангийн хохирогч болоод байгаагаа саруул ухаантай Монгол хүн та эргэцүүлж нэг удаа бодоорой.

238
0/1000