Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн мэдлэг, чадварын түвшинг тогтоох элсэлтийн ерөнхий шалгалт болон эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий монгол хэл, бичгийн шалтгалтыг 2022 оноос жилд хоёр удаа зохион байгуулхаар болсон. Энэ оны өвлийн элсэлтийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 5-8-ны өдөр зохион байгуулна. Энэхүү шалгалтад 2024 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн хүмүүс хамрагдана. Энэ жилийн өвлийн ЭЕШ-ыг нийт 26 шалгалтын төвд зохион байгуулна. Улаанбаатар хотод тав, 21 аймаг тус бүрд нэг нэг шалгалтын төв ажиллана.
Элсэлтийн ерөнхий шалгалтын болон монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийг “EYESH.EEC.MN” сайтаар хийж байгаа билээ. Шалгалтын бүртгэл арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цагт хаагдана.