Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Angarag
Улаанбаатарын дугаартай 800 мянган машинаас 70 мянгыг нь хасна
- 2024/11/08

- 13 өдрийн өмнө

- 3 мин уншина

Импортоор оруулж ирэх автомашинд хотын дугаар олгохгүй байх тогтоол өнөөдрөөс /2024.11.08/ хэрэгжиж эхэлнэ. Нийслэлийн тээврийн хэрэгсэлд олгох улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар нийслэлийн ИТХ энэ оны хоёрдугаар сарын 8-нд тогтоол баталсан. Гэвч сүүлийн өдрүүдэд автомашины дугаарын эрэлт эрс нэмэгджээ. Өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр дуудлага худалдаанд оруулах 3642 дугаар байв. Үүнээс гадна сул дугаар 4784 байлаа. Эдгээр дугаар хэдхэн өдөрт дуусжээ. Үүний дараа Авто тээврийн үндэсний төв 999 дугаар нэмж, худалдаанд гаргасан ч дууссан байна. АТҮТ 14 хоногт нийтдээ 17-20 мянган дугаар худалдсан гэсэн үг. Дугаар олгохоо зогсоохгүй бол хүмүүс бүх дугаарыг хамж авсаар байхыг албаны хүн хэлж байна.

Өмнө нь хүмүүс жилд дунджаар 70 мянган машинд дугаар авдаг байжээ. Улаанбаатар хотын дугаар шинээр олгохгүй болсноос хойш 14 хоногийн хугацаанд 20 мянган дугаар зарагдаад байна. Үүнийг дагаад Улаанбаатарын дугаартай машины тоо эрс нэмэгдлээ. Энэ олон машиныг хотын зам дээр яаж багтаах вэ гэдэг асуудал тулгарч эхэлжээ. Мөн орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээ Улаанбаатар хот руу шилжүүлэх хүн ч эрс олширчээ.

Техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй 81.900 машин замын хөдөлгөөнд оролцож байна

Улаанбаатар хотод ченжүүд, иргэд жилд дунджаар 80 мянган тээврийн хэрэгсэл оруулж ирдэг. Гэтэл олон жил ашигласан машинаа иргэд хаядаггүй, бүртгэлээс хасуулдаггүй. Үүний улмаас нийслэлд техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй 81 мянган машин замын хөдөлгөөнд оролцож байгаа гэсэн тооцоо гарчээ.

Техникийн хяналтын үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгсэл улсын хэмжээнд 130 мянга, Улаанбаатар хотод 81.900 байгаа аж. Тоормос нь барихгүй, замын голд унтарч түгжрэл үүсгэдэг гэх мэт ямар нэг асуудалтай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Замын хөдөлгөөний хяналтын камерт бүртгэгдэж байгаа нийт ослын 3-4 нь бүрэн бүтэн байдал нь алдагдсан тээврийн хэрэгсэлтэй холбоотой байдаг аж. Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины 75 хувийг 10-аас дээш жил ашигласан машин эзэлдэг. 0-3 жил явж буй машин 8 хувь, 4-6 жил ашигласан машин 4 хувь, 7-9 жил унасан машин 13 хувийг эзэлдэг юм байна. Ерөнхийдөө 10-аас цөөн жил явж буй машин 25 хувийг эзэлж байгаа аж.

Одоогийн байдлаар 800 мянган машин дугаар авчээ

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу:

Арваннэгдүгээр сарын 8-наас импортоор оруулж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй. Гэхдээ энэ нь огт олгохгүй гэсэн үг биш. Нийслэлийн ИТХ-аас баталсан, 730 мянга гэсэн дээд хязгаарт багтаан, 5 шалгуур үзүүлэлтээр тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгоно. Мөн тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох дэс дарааллыг 5 шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтоодог болно.

Одоогийн байдлаар 800 мянган машинд улсын дугаар олгочихсон. Нийслэлийн ИТХ Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоог 730 мянгаас их байлгахгүй гэсэн тогтоол баталсан учир энэ 800 мянгаас 70 мянгыг хасна. Техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй, торгуулиа төлөөгүй, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг арванхоёрдугаар сарын 1-нээс замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Оношилгоонд оруулалгүй 3 жил болсон бол бүртгэлээс хасна гэсэн журам бий. Энэ журмын дагуу хасах юм. Техникийн бүрэн бүтэн байдлыг нь хангаагүй тээврийн хэрэгслийг хяналтын камераар илрүүлнэ. Өмнө нь цөөхөн камертай байсан учраас ийм машиныг хянах боломж муу байсан. Одоо гэрэл дохиотой уулзвар болгон дээр камер суурилуулсан.

8146
- Шинэ
- Хандалттай