Цахим орчинд “Дизель түлш тасарна” гэх мэдээлэл цацагдсаныг Ашигт малтмал, газрын тосны газар няцаалаа. Ашигт малтмал, газрын тосны газар газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдээс газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээллийг 7 хоногт 2 удаа авч хянадаг.
Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан, манай улс ОХУ-аас сард 110.000 тонн Аи-92 автобензин, 65.000 тонн дизель түлш импортлох захиалгыг өгчээ. Энэхүү захиалсан шатахуунаа өдөр бүр хилийн боомтуудаар тасралтгүй оруулж ирж байгаа аж. Энэ сарын 1-7-ны хооронд импортолсон шатахуун:
- Аи-92 автобензин 295 вагон буюу 18.000 тонн,
- Дизель түлш 462 вагон буюу 27.700 тонн
Нөөцийн хувьд авч үзвэл, улсын хэмжээнд Аи-92 автобензин 22 хоног, дизель түлш 27 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байна. Иймд зориуд худал мэдээлэл тарааж, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газраас анхаарууллаа.