Хүн ам, нийгмийн хамгааллын улсын алба буюу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газраас анх удаагаа Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургуульд Гэр бүл, хөдөлмөр хамгааллын яам, түүний харьяа агентлаг болон нийслэл, дүүрэг, 21 аймгийн бүтцийн нэгжүүдийн 850 гаруй ажилтан, алба хаагч биечлэн болон цахимаар оролцож, “Ослын үеийн удирдлагын тогтолцоо”-оор газар хөдлөлтийн нөхцөл байдлыг үнэлэх штабын дадлага хийсэн юм.
Ингэснээр болзошгүй гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлаа ханган, салбар бүрийнхээ асуудлыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд үндэслэн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотголоо.
Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд идэвх санаачлагатай оролцсон удирдлага, алба хаагчдад талархал илэрхийлж, сурсан мэдсэн зүйлээ ажил, амьдралдаа хэрэгжүүлэн, цаашид салбарын хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулахад анхаарч ажиллахыг онцолсон юм.