Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд бүртгэгдсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эмийн жортой холбоотой асуудлаар иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, цаашид тус төвийн дуудлага алдалтыг арилгах, иргэдэд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэх, төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан,
- 11-11 төвд хандсан иргэдийн санал гомдолд дурдсан асуудалд долоо хоног бүр дүн шинжилгээ хийж, эцэслэн шийдвэрлэх арга хэмжээ авч, үр дүнг Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулах,
- Төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээний талаар иргэдийн санал хүсэлтийг нийгмийн сүлжээ болон бусад сувгаар авч шийдвэрлүүлэх, цахим операторын үйлчилгээ нэвтрүүлэх,
- Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар “И-Монгол” системээр иргэнд тухай бүр мэдэгдэж ажиллахыг даалгалаа.
- Мөн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм олгох эрхтэйгээс бусад эмийн санг цахим жороор үйлчлэх боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цахим бүртгэлийг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж, иргэдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад тус тус даалгалаа.