Хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол судлалын шинэ үе-2024” магистрант, докторантын олон улсын эрдэм шинжилгээний бага хурал арваннэгдүгээр сарын 22-нд болох гэж байна.
Монгол хэл, соёл түүх утга зохиолын чиглэлээр онол практикийн ач холбогдол бүхий шинэ судалгааны бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, нийтэд түгээн дэлгэрүүлэх, залуу судлаачидтай хамтран ажиллах, бүтээн туурвих, тэдний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилготой уг олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд БНХАУ, ОХУ болон бусад улсын их дээд сургуулиудаас монгол судлалыг сонирхдог, судалдаг оюутан залуучууд оролцох боломжтой юм.
Мөн монгол хэл судлал, харьцуулсан хэл шинжлэл, утга зохиол, сэтгүүл зүй, түүх соёл, архелоги, антропологи, нийгэм, улс төр, эрх зүй чиглэлээр магистр болон докторын түвшинд суралцаж буй хүмүүс өөрийн илтгэлээ тавьж, хэлэлцүүлнэ.
“Монгол судлалын шинэ үе-2024” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын боловсролын их сургуулийн Монгол судлалын хүрээлэнд болох юм.