horoscope
horoscope
horoscope
userМ.Тэнүүн

Эдийн засгийн албаны өдрийг жил бүрийн АРВАННЭГДҮГЭЭР сарын 18-нд тэмдэглэнэ

post-img

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтад нэмэлт оруулж, жил бүрийн 11 дүгээр сарын 18-ны өдрийг Эдийн засгийн албаны тэмдэглэлт өдөр болгохоор шийдвэрлэлээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Анхдугаар Их Хурлын 1924 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулснаас хойш тус алба үүсэж, хөгжсөний 100 жилийн ой нь энэ оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тохиож байна.

0/1000