Лигийн хамгийн залуу тоглогчидтой INUT YES’TLG баг шинэ легионер тоглогчоо угтан авчээ. Тэд НБА-д тоглож байсан Кенни Вүүтен Жр гэх 26 настай, 206 см өндөртэй тоглогчийг багтаа нэгтгэж, хүчээ зузаатгасан байна.
Тус тоглогчийн хувьд коллежийн эхний жилдээ 6.4 оноо, 4.5 самбар болон 2.6 хаалт дундажласнаар Pac-12 Conference-ийг тэргүүлэн Бүх Хамгаалалтын багт нэрлэгдэж байсан. Мөн коллежийн 2 дахь жилдээ дахин Pac-12 Conference-ийн Бүх Хамгаалалтын багт нэрлэгдсэн ба тухайн жилдээ 6.3 оноо, 4.8 самбар, 2.2 хаалт дундажласан байна. Орегон Дакс багт хоёрхон улирал тоглосон тэрээр 166 хаалт амжилттай болгосон ба Орегон Дакс багийн бүх цаг үеийн 3 дугаарт бичигдэн 2019 онд NBA драфтад нэрээ өгчээ.
Мэргэжлийн карьер :
NBA New York Knicks багт 8 тоглолт /1.8 оноо, 3 самбар, 2.5 хаалт/
NBA Minnesota Timberwolves болон Sacramento Kings багт тоглож байсан.
NBA New York Knicks багийн харьяа NBA G League-ийн Westchester Knicks багт тоглосон /7.7 оноо, 6.1 самбар, 3.6 хаалт дундажлахдаа 65.1%-тай довтлосон/
NBA G League бүх хамгаалалтын багт нэрлэгдсэн.
NBA G League-ийн RGV Vipers багт тоглосон /6.4 оноо, 5.7 самбар, 1.1 оновчтой дамжуулалт/
NBA G League-ийн Maine Celtics багт тоглосон.
NBA G League Maine Celtics багаас NBA G League Raptors 905 багруу солигдсон.
BNXT League-т Filou Oostende багт тоглосон.
Israeli Basketball Super League лигт Ironi Ness Ziona багт тоглосон.
Унгар улсын A-Division-ий Atomeromu Se Paks багт 8.0 оноо, 5.1 самбар, 1.8 хаалт 20.6 минут дундажлан тоглосон байна.
“INUT YES TLG” өнгөрсөн жил “TLG Ондилт” нэрийн дор өрсөлдсөн. Тус баг лигийн эхний улиралд дөрвөн хожил, дөрвөн хожигдолтойгоор амжилтын хүснэгтийн зургаадугаар байрт эрэмбэтэй явж байна.