Тайланд улсын Чянг Май хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 12-ны өдрүүдэд болно. Энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, А.Бат-Очир нарын удирдлага дор найман тамирчин хүч сорихоор бэлтгэл, сургуулилтаа хийж байна.
Эрэгтэйчүүдийн төрөлд 51 кг-д Л.Даваадорж, 54 кг-д О.Энхсайхан, 57 кг-д Г.Лундаа, 60 кг-д Х.Энх-Амар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ +91 кг-д Х.Бекнур нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн ангилалд 50 кг-д А.Хулан, 52 кг-д Б.Мөнгөнсаран, 63.5 кг-д Г.Бадмаараг нарын тамирчид өрсөлдөх юм.