horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Н.Эрдэнэхүү: Манай хавдрын эмчилгээ сайн болсон. Харин эрт илрүүлж чадахгүй байна

post-img

Манай улс папиллома вирусийн эсрэг вакциныг товлолт вакцины жагсаалтад оруулсан. Гэвч уг вакцины талаар олон нийтийн дунд сайн, муу гэсэн хоёр талт байр суурь бий. Нэг талд уг вакциныг хийлгэснээр үргүй болдог гэж байгаа бол нөгөө талд умайн хүзүүний хорт хавдраас бүрэн сэргийлнэ гэсэн санал, бодолтой хүмүүс байна. Монгол Улс умайн хүзүүний хорт хавдар төдийгүй бусад төрлийн хорт хавдрын нас баралтаар Дэлхийд тэргүүлдэг. Тэгвэл умайн хүзүүний эсрэг товлолт вакцин болон хорт хавдрын өнөөгийн нөхцөл байдлын талаар ХСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.

-Их ажлынхаа хажуугаар ярилцлага өгөхөөр зөвшөөрсөн танд баярлалаа. Олон нийтийн дунд папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүн үргүй болдог гэсэн ойлголт байна. Улмаар үүнийг хүчтэй эсэргүүцэж байна. Үнэхээр энэ вакцин үргүй болгодог юм уу. Эсвэл энэ худлаа мэдээлэл үү? Та мэргэжлийн хүний хувьд тодорхой хариулт өгөөч.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 185 улс байдаг. Эдгээрээс 144 нь аль хэдийн папиллома вирусийн эсрэг вакцин хийгээд, улс орондоо умайн хүзүүний хорт хавдаргүй гэдгээ зарлачихсан. Харин манай улс эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн боловсрол, мунхаглалаараа, олон зүйлээр Дэлхийн улсуудаас хоцорчхоод байна.

Иргэд өөрсдийн санаа, бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй боловч худал мэдээлэл тарааж болохгүй. Монгол Улс 2012 онд энэ вакциныг иргэддээ хийсэн. Түүнээс хойш папиллома вирусийн эсрэг вакцинтай холбоотой, тахир дутуу болсон, үр хүүхэдгүй боллоо гэсэн тохиолдол, баримт бүртгэгдээгүй. Яагаад гэвэл Эрүүл мэндийн яам тодорхой баг байгуулж, вакцины нөлөө, үр дүнг хянадаг. Тэгэхээр тийм зүйл байхгүй. Энэ бол хэн нэгэн хүн өөрийнхөө дураар ярьж байгаа зүйл. Биднийг төрөхөд гепатит B вирус, улаанбурхан, салхинцэцгийн вакцин хийдэг шүү дээ. Эдгээртэй л адил.

Манай улс хорт хавдраар нас барсан хүний тоогоор Дэлхийд тэргүүлж байгаа. Урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр нас бараад байна. Монголчуудыг нас барахад хүргэж байгаа, сэргийлэх боломжтой өвчний нэг нь умайн хүзүүний хорт хавдар. Вакцин гэж юу вэ гэдгийг бид маш сайн ойлгох ёстой. Австрали, Англи, Швейцар, Швед, АНУ энэ вакцинаар хүмүүсээ дархлаажуулж байна.

Яагаад биднийг төрмөгц улаанбурхан, гепатит B-гийн вакцин тарьсан юм. Умайн хүзүүний хорт хавдар, арьсны, нүдний өвчнийх байна уу хамаагүй, бүх вакцин нэг л үйлдэлтэй. Вакцин хүний биед орлоо. Гаднаас орж ирж байгаа вирусийг хүний бие таниад, устгах зориулалттай дархлааны эсүүдийг бэлэн болгоно. Умайн хүзүүний вирус туссан хүмүүсийн ихэнх нь өөрийгөө цэвэршүүлдэг. Эмэгтэйчүүдийн ч бай, эрэгтэйчүүдийн ч бай. Яагаад гэвэл дархлаа нь сайн учраас. Гэхдээ бүгдээрээ тэгж чаддаггүй. Дархлаа сайтай, муутай хүн гэж байна. Тиймээс дархлаа сайтай ч бай, муутай ч бай гаднаас орж ирж байгаа зүйлийг барьж авах, цаашаа өвчин, хавдар үүсгэхгүйн тулд вакцин тарьдаг. Элэгний хавдар, хатуурлаас сэргийлэхийн тулд гепатит B-гийн вакцин тариулдаг. Гэтэл гепатит C, D вакцингүй учраас манайхан үүгээр өвчлөөд, элэгний хавдартай болоод байгаа. Дэлхий нийт гепатит C, D-гийн вакцин бүтээх гээд чадахгүй байгаа.

–Гэтэл Дэлхийн ололт болсон вакциныг монголчууддаа хийе гэхээр яагаад эсрэг юм яриад байгаа юм бэ? Ямар нотолгоо, баримт, судалгаанд үндэслэж ийм юм ярьж байгаа юм. Умайн хүзүүний хорт хавдрын вакциныг эсэргүүцэж байгаа хүмүүс энэ чиглэлийн эрдэмтэн мөн үү. Тэр хүмүүс эрүүл мэндийн салбарт биднээс олон жил ажиллачихсан юм уу. Вакцины өргөн мэдлэгтэй, эрүүл мэндийн салбарт бидэн шиг олон жил асуудал туулаад, хэн нь зовж, хэн нь хохирч байгааг харж байгаа юм уу. Энэ хүмүүсийн тараасан худал мэдээллээс болоод 2012 оноос хойш жилд хэчнээн хүн вакцин тариулаагүйгээсээ болоод хохирсон бол?

Өмнө нь өдөрт 8-10 хүн хавдраар нас бардаг байсан бол өнөөдөр 12-14 хүн нас барж байна.

Хавдар туссан, хавдраар нас барсан хүний тоо нэмэгдсэн. Зөвхөн умайн хүзүүний хорт хавдраар гэхэд жилд 160-170 хүнийг алдаж байна шүү дээ. Тэр нь эмэгтэйчүүд. Үүн дотор 45 настай, ид хийж бүтээж, ажилдаа амжилт гаргаад явж байсан хүн ч байна. 60, 65, 70 нас хүрчхээд, нас барж байгаа хүн ч байна. 27 настай эмэгтэй ч байна. Яагаад ийм юм болов?

10 жилийн өмнө бас л ийм худал мэдээлэл гарсан. Түүнд итгэлгүй, тэр вакциныг хийлгэсэн бол, Эрүүл мэндийн яам, төр засаг нь зоригтой дуугарч чадсан бол бид зарим улс оронтой ижилхэн байх байсан. Тэр үед манайхтай адил энэ вакциныг хийж эхэлсэн улс орнууд 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдаргүй болно гэсэн зорилт тавьсан. Тэд одоо 2025 он гэхэд умайн хүзүүний хорт хавдаргүй болох гэж байна.

-Тэгвэл папиллома вирусийн вакциныг хийлгэх нь ямар ямар ач тустай вэ? Папиллома вирус зөвхөн умайн хүзүүний хорт хавдар биш, хоргүй хавдар ч үүсгэх эрсдэлтэй гэж үздэг юм билээ.

1-рт, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдраас сэргийлнэ. Харин эрэгтэйчүүдэд шодойн хавдраас сэргийлнэ. Эрчүүд шодойн хавдраар нэг их өвчилдөггүй ч эмэгтэйчүүдэд папиллома вирус халдаадаг. Вакцин хийлгэснээр эрэгтэй, эмэгтэй алинд нь ч бэлгийн үү, ургацаг гарахаа болино. Бэлгийн үү, ургацаг бол халдварт өвчин. Мөн толгой, хүзүүний хавдар тусах эрсдэл багасна.  Нойр булчирхайн болон бусад хавдар үүсэхэд папиллома вирус нөлөөлдөг.  Агаарын бохирдол, архи, тамхи, гепатитын вирус, хелико бактер, папиллома вирус гээд энэ олон хавдар үүсгэгчээс нэгийг нь байхгүй болгоё. Гэтэл яагаад дургүйцээд байна вэ. Монгол хүн эрүүл байж болохгүй юм уу?

–Хүний хөхөнцөр вирус буюу папиллома вирусийн вакцин Нобелын шагнал хүртсэн. Энэ вакцин ямар үнэтэй вэ?

-Вакцин бий болгосон хүмүүс бүгд Нобелын шагнал авсан. Вакцин байгаагүй учраас бидний мэддэг сахуу (одооны хүүхдүүд сахууг мэдэхгүй байх). улаанбурхан, салхинцэцэг өвчнөөр олон сая хүн үхдэг. Жишээлбэл: Европ сахуу өвчнөөр 300 сая хүнээ алдсан. Салхинцэцгээр жил бүр 300-500 сая хүнээ алдаж байсан. Үүнийг цагаан тахал, хар тахал гэж нэрлэдэг байсан юм. Монголд салхинцэцгээр хүн нас бардаг байсан шүү дээ. Одоо энэ өвчнөөр хүн нас бардаггүй. Салхинцэцэг гэдэг өвчин ч бараг байхгүй болчихсон . Энэ бол вакцины л ач. Гепатит B-ээр яагаад хүн өвдөхгүй байгаа юм. Вакцины л ач. Хүмүүс “Гепатит B-гийн вакцин тариулъя” гээд өөрөө ирдэг шүү дээ.

Монгол Улс 3.5 сая хүн амтай. Энэтхэг, Хятад шиг 1.5 тэрбум, бусад улс шиг 200-300 сая хүнтэй биш. Бид Дэлхийд цөөхүүлээ.

-Хөхөнцөр вирусийн вакциныг бусад улс иргэддээ зардаг. АНУ-д 80-150 ам.доллароор зардаг. Үүнийг зарим монголчууд мэднэ. Тиймээс тэд ХСҮТ-д ирээд “Хөхөнцөр вирусийн вакцин хийлгэе” гэдэг. БНСУ-д очиж, 150 ам.доллароор хийлгэсэн хүн зөндөө байна. Монголд энэ вакциныг албан ёсоор оруулж ирээгүй байхад, хувийн эмнэлгүүд 3 сая төгрөгөөр хийж байсан юм шүү дээ. Гэтэл өнөөдөр манай улс иргэддээ үнэгүй хийж байна. 11 настай хүүхдүүдэд товлолт вакцин болгоод, үнэгүй хийж байна. Үүнийг хүлээн зөвшөөрч, хийлгэх хэрэгтэй. Дандаа яагаад муу юм бодож, хөгжлийг сааруулж байдаг юм бэ?

–Миний аав ходоодны хорт хавдрын 4-р шатанд орсон үедээ хорт хавдартай гэдгээ мэдсэн. Ингээд хавдар хэмээх энэ аймшигт өвчнийг бие, сэтгэлээрээ туулж, эцэст нь амиа алдсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хорт хавдартай гэж хэчнээн хүн оношлогдоод байна вэ?

Өнөөдрийн байдлаар 29.000 хүн хавдраар оношлогдож, эмчилгээ хийлгэн, өвчнөө даван туулаад явж байна. Энэ тоо жил болгон 7000-аар нэмэгддэг. Харамсалтай нь танай аавтай адил хожимдож оношлуулсан хүмүүсийн 60 гаруй хувь нас барж байна. Хавдартай өвчтөнүүдийн 65-70 хувь нь хожуу шатандаа буюу 3-4 дүгээр шатандаа илэрдэг. Энэ шатанд эмчилгээ хийхэд үр дүн төгс биш байдаг. Оношлуулсан жилдээ 60 хувь нь нас бардаг.

Хавдартай өвчтөнүүд дундаа эдгэх, амьд үлдэх хамгийн өндөр боломжтой нь хөхний болон умайн хүзүүний хавдартай эмэгтэйчүүд. Ходоод, элэгний хавдар хожуу шатандаа орсон үед бид дийлэхгүй байгаа. Хавдраар нас барсан хүний тоогоор манай улс Дэлхийд тэргүүлж байгаа нь ийм учиртай.

–Тэгвэл хавдрын оношилгоо, эмчилгээ ямар байна вэ?

Бид эрт оношилж, эрт илрүүлж чадахгүй байна. Энэ нь 3 шалтгаантай. 1-рт, иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруу байна. 2-рт, улс орны хөгжилтэй шууд хамааралтай. Улсын хөгжил ямар байна, иргэдийнх нь боловсрол тийм байдаг. 3-рт, эрүүл мэндийн тогтолцоо зөв ажиллаж байх ёстой. Өвчнийг эрт, эхний шатанд нь илрүүлэхийн тулд эрсдэлтэй хүмүүсээ авчраад үздэг болох ёстой.

Тэрнээс өвсөн дотроос зүү хайж байгаа юм шиг хайх биш. Эрсдэлтэй хүмүүсээ хянадаг, өвчнийг нь эрт илрүүлдэг тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай. Ийм тогтолцоо одоогоор бүрдээгүй байна.

Социализмын үед манай эрүүл мэндийн тогтолцоо маш сайн байсан. Өнгөрсөн 30 жилд хоцорчихлоо. Энэ алдаагаа засах гээд сүүлийн жилүүдэд ноцолдож байна л даа. Одоо ХСҮТ дээр хийж байгаа химийн, хөнгөвчлөх эмчилгээг аймгийн эмнэлгүүд хийж эхлэх хэрэгтэй. Хамгийн гол эмчилгээ нь химийнх. Аймаг, дүүргийн эмнэлгүүд хөнгөвчлөх эмчилгээг заавал хийж, хавдрын эмч нар эрт илрүүлдэг болох ёстой. Дурангийн эмч шархаа илрүүлж чаддаг, эмэгтэйчүүдийн эмч шарх, урьдал өвчнийг ялгадаг байх ёстой. Тэндээ урьдал өвчнөө эмчилдэг байх хэрэгтэй. Орон нутгийн эмнэлгүүд дүрс оношилгооны сайн эмчтэй, эмгэг судлалын эмч нар оношоо зөв тавьдаг, сайн будагтай байх ёстой. Хуучирсан арга барилаа халж, орчин үеийн арга технологи ашигладаг болох ёстой. Эмч, эмнэлэг оношлохгүй, эмчлэхгүй бол өвчтөн зовууриа, өвчнөө мэдээд яах юм. Энэ бол эрүүл мэндийн салбарын ажилчдын сэтгэл, хандлага гэдэг чухал зүйл юм.

–Эмч, сувилагч нарын чадвар сайн байгааг олон хүн хэлэх байх. Надад ч тэгж санагдсан. Гэвч эрүүл мэндийн салбар тиймхэн байна шүү дээ.

Ажлаа сэтгэл ханамжтай хийхийн тулд бидэнд төрийн дэмжлэг хэрэгтэй. Төр улс байгаа цагт эрүүл мэндийн салбар байна. Эрүүл мэндийн салбар байгаа бол иргэнээ эрүүл байлгах ёстой. Төр эрүүл мэндийн салбарыг бодитой үнэлэх цаг болсон.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд цалин, төсвөөр энэ салбарыг хүчээр барилаа. Улсын эмнэлгүүдээ бодитойгоор үнэлдэггүй юм аа гэхэд дөхүүлээч гэж хүсэж байна. Тэгвэл хөрөнгө оруулаад өгөөч, цалин нэмээд өгөөч гэж гуйхгүй. Эмнэлгийн систем, тогтолцоо өөрөө явах ёстой.

Ингэвэл эмнэлгүүд санхүүжилт, хөрөнгө оруулалтаа өөрсдөө хариуцдаг болно. Энэ салбарыг хөгжүүлж чадах хүмүүс, эмнэлгийн менежерүүд бий болно, мэргэшнэ. Гэтэл тодорхой төсвөөр энэ салбарыг бариад, хөгжүүлэхгүй байгаа болохоор бид зовлонгоо яриад л суугаад байна шүү дээ. Яах вэ, бид бололцоогоороо тусламж, үйлчилгээгээ хөгжүүлэх гээд явж байна. Тусламж, үйлчилгээ хэрэгтэй хүн асар олон байгаа учраас эмчилгээнээсээ хэтэрч чадахгүй байна. Уг нь орчин үеийн тусламж, үйлчилгээ нэвтрүүлэх хэрэгтэй байна. ХСҮТ-д хийдэг мэс засал, хими, хөнгөвчлөх эмчилгээг аймаг, дүүргийн эмнэлгүүд хийдэг болбол бидний ачаалал багасна. Тэгвэл бидэнд илүү нарийн эмчилгээ хийх цаг, боломж гарна.

–ХСҮТ бол улсдаа ганц эмнэлэг. Орон нутгийн бүх өвчтөн ХСҮТ-д ирдэг. Ачаалал туйлдаа хүрснийг би өөрийн биеэр мэдэрсэн.

–Таны хэлж байгаа үнэн л дээ. Орон нутагт хавдрын эмчилгээ, үйлчилгээ нэвтрүүлье гэхээр санхүүгийн дэмжлэг байсангүй. Даатгалын тогтолцоо дэмжсэнгүй. Хүний нөөц, тоног төхөөрөмж байхгүй. Эмч байгаад тоног төхөөрөмжгүй бол, тоног төхөөрөмж нь байгаад эмч, сувилагчгүй бол болохгүй. Хавдар эмчлэх гэдэг шүд сугалахтай адил зүйл биш. Жишээлбэл: Таны аавыг ХСҮТ-д ирэхэд онош тодруулах, баталгаажуулах ёстой гэсэн байх. Эмч үзлээ, CT (компьютер томограф) хийнэ. Ходоодны хавдраас биопси (эдийн шинжилгээ) авах ёстой. Тэгээд хагалгаа хийх боломжгүй, 4-р зэргийн хавдар байна гэж оношилсон байх ёстой. Тийм хүнд хөнгөвчлөх хагалгаа хийхгүй бол 1-3 сарын дотор нас барах эрсдэлтэй. Учир нь хавдар томорч, хамаг эрхтнийг нь дарчихсан, шулуун гэдсэнд түгжрэл үүсгэсэн байдаг. Тэр хүний насыг уртасгах нь бидний үүрэг.

Манай ХСҮТ хүний насыг хэдэн сар, жилээр уртасгадаг. Ямар эрхтний хавдар вэ, хэддүгээр шатандаа оношлогдсон бэ, бусад эрхтэнд үсэрхийлсэн үү, бусад эрхтэн хэр эрүүл вэ гэх мэт олон зүйлээс эмчилгээний үр дүн, амьдрах нас нь шалтгаална. Элэг, ходоодны хавдрыг хожуу шатанд оношилбол цаашаа маш богинохон амьдрах хувьтай. Хөхний хавдартай бол 65%, умайн хүзүүний хавдартай өвчтөний 40 гаруй хувийн нь амьдрах хугацаа 5 жил хүртэл уртасдаг. 65 гэдэг боломжийн тоо. Үүнийг Дэлхий нийт 80-90%-д хүргэхийг хичээж байгаа. Ходоод, элэгний хорт хавдартай хүнийг 5 жил амьдруулахын тулд 3 талын хүчин чармайлт хэрэгтэй.

Эхлээд эрт илрүүлэх хэрэгтэй. Манай эмчилгээ төгс болчихсон. Хэрвээ эрт мэдвэл төгс эмчилнэ. Яагаад гэвэл хавдрыг мэс заслын аргаар авч, хими, туяа эмчилгээ хийнэ. Мөн эм гэдэг сонголт бий болчихсон. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт итгэх итгэлийг хэн бий болгох ёстой гэвэл эхлээд эмч нь, хоёрдугаарт төр засаг. Үүний тулд бидний хөдөлмөрийг бодитой үнэлэх, эмч нарын чадварыг дээшлүүлэх, сувилагчаар дутаахгүй байх шаардлагатай. Манайд одоогоор сувилагч дутаагүй байна. Гэхдээ энэ хэвээр байвал энэ салбар улам доройтно. Та аль аймаг вэ?

-Хөвсгөл.

Хөвсгөл сайн аймгуудын нэг шүү дээ. Хөвсгөл, Увс, Өвөрхангай гэсэн эмнэлэгтэй сайтай аймаг бий. Эдгээр аймаг бүхнийг хийхээр оролдож байна. Гэвч даатгалын систем, цалингаар дэмжиж өгөхгүй байна. Технологи байхгүй. Өвчтөнүүд яагаад ХСҮТ-д ирээд байна вэ гэхээр итгэл юм. Энд бид улсдаа хамгийн сайн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

–Өндөр хөгжилтэй улсуудад ашиглаж буй эмчилгээ, техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ. ХСҮТ-д тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?

Бид 2024 ондоо маш олон технологи нэвтрүүлж байна. Тодруулбал: Улсын эмнэлгүүдээс анх удаа 3D дуран оруулж ирлээ. 3D дурангаар хагалгаа хийхэд үр дүн сайтай, гэмтэл багатай. Хавдраа нарийн судалж, нарийн мэдрэлийн тогтолцооноос ялгаж салгаж авах бололцоо нээгдэж байгаа юм. Үүний хажуугаар Робот хагалгааны төв байгуулсан. Роботоор хагалгаа хийлгэхээр бэлдэж байна. Ингэснээр тусламж, үйлчилгээг дараагийн түвшинд гаргаж байгаа юм. Үүнийг санхүүжилт, даатгал нь дэмжээд явж байх ёстой.

Өмнө нь элэг, тархины хавдарт туяа эмчилгээ хийдэггүй байлаа. Өвчтөнүүд гадаад энэ эмчилгээг хийлгэдэг байсан. Тэгвэл сая 6-р сард элэгний туяа эмчилгээ буюу стереотактик мэс засал хийлээ. Одоо тархи, гүний хавдрыг туяа мэс заслаар эмчлэх арга нэвтрүүлэх гэж байна. Бид технологио өөрчилж байна. Эндографын аппарат, СТ-ын аппарат шинээр суурилуулах гээд ажлаа эхэлчихсэн, Дурангийн төв шинээр барьж байна. Хийж чаддаггүй байсан юмнуудаа хийх гэж байна. Манайд элэг шилжүүлэн суулгадаг баг бий. Одоо бөөр, нойр булчирхай шилжүүлэн суулгах баг үүсгэх гээд гадаадын улсуудтай хамтран ажиллах төсөл боловсруулж байна.

“ХСҮТ” 3D ДУРАН БОЛОН РОБОТООР ХАГАЛГАА ХИЙНЭ

1 дүгээр эмнэлгийн Бөөрний тасгийн ачааллыг та бүхэн мэдэх байх. Бөөр шилжүүлэн суулгуулахаар өчнөөн хүн хэдэн сар, жилээр хүлээж байгаа. 3 дугаар эмнэлэг дээр мэдрэлийн болон гүний хавдрын хагалгаа хийхгүй байна. Тэр болгоныг хамтдаа хийе, ачааллаас нь хуваалцъя гээд БНХАУ руу мэдрэлийн мэс заслын баг явуулахаар ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв хамтраад ажиллаж байна. Гадаадынхан ясны, толгой хүзүүний, зөөлөн эдийн хавдар эмчлэхэд 3D шинэ технологи ашигладаг болсон. Энэ технологид мэргэжилтнүүдээ суралцуулахаар Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв хамтраад, АНУ руу явуулах гээд бэлдэж байна. Удахгүй нойр булчирхайн хавдрыг хагалгаагаар авдаг болох байх. Японы эрдэмтэд, мэргэжлийн багтай хамтарч, Монголдоо анхны хагалгааг хийх болов уу.

Гэхдээ энэ бүхнийг хийх орчин дутагдаж байна. Шинэ технологи нэвтрүүлж, үр дүн харуулахад энэ орчин хангалтгүй. Манайх Монголдоо номер 1 гэж хэлж болохоор хагалгааны өрөөтэй. Эндээс гаргаад энгийн өрөөнд хэвтүүлдэг. Энгийн өрөө халдвараас сэргийлэх нэмэх, хасах даралттай биш. Өрөөндөө 4-5 өвчтөн, сахиуртайгаа хамт байдаг. Ийм нөхцөлд өвчтөн хурдан эдгэхгүй, эмнэлэгт байх хоног нь уртсаж байна.

Хотын төв дэх эмнэлэг атлаа бохироо соруулдаг. Ийм байж болохгүй. Тиймээс шинэ орчин зайлшгүй хэрэгтэй. Шинэ технологи нэвтрүүлэхийн тулд бидэнд өрөө хэрэгтэй байгаа. 10.000 хүнд үйлчлэх энэ эмнэлэг өнөөдөр 170 мянган хүнд үйлчилж байна. Амбулатори нээх гэтэл өрөө байхгүй, нээж чадахгүй байна.

Хавдрыг ганцхан мэс засалч эмчилдэггүй. Туяа, хими, хөнгөвчлөх, сэргээн засах, зүрх судас, дотрын эмч, мэдээгүйжүүлэлтийн гээд маш олон эмч хамт байж, эмчилдэг. Өнгөрсөн хугацаанд зөвхөн Хөхний төв шинээр байгуулж, Мэдрэлийн тасаг нээж, эмчтэй болсон. Гэвч эмч нарт сууж ажиллах өрөө, Урьдчилан сэргийлэх төв ажиллуулах өрөө байхгүй.

Сүүлийн жилүүдэд гадаадын байгууллагуудтай хамтарч, их судалгаа хийдэг боллоо. Гадаадынхан ирээд судалгаа хийе гэсэн чинь лаборатори байхгүй. Лаборатори байгуулъя гэхээр хөрөнгө оруулалт хэрэгтэй. Үүний зардлыг улсын төсөвт тэр бүр суулгаж өгдөггүй. Бид жил болгон л төсвөө явуулдаг. 2025 оны төсөвт бас л суулгаагүй.

Эдгээрийг шийдэхийн тулд шинэ эмнэлэг хэрэгтэй. Хэдий болтол эмнэлэг барих хэрэггүй гэж ярих юм бэ. Үгүй! Гадаа байгаа багшралдсан олон машин, бөөгнөрчихсөн энэ олон өвчтөнүүдээ хар. Орчин цагт гоё барилга баригдаад, хэрэгтэй зүйлээр хангагдчихсан байхад биднийг овоохой дотроо лаагаа асаагаад, номоо уншаад сууж бай гэж байна. Шинэ эмнэлэгтэй болох гэж бид олон жил хөөцөлдлөө.

–Хавдрын эмчилгээ сайн ч эрт илрүүлж чадахгүй байна.  Иргэд эрт илрүүлэгт хамрагдах, эрүүл мэндээ анхаарах, өөрийгөө хайрлах тал дээр хойрго байдаг шиг санагддаг. Та энэ тал дээр иргэдэд хандаж юу хэлэх вэ?

Иргэд өөрсдийгөө анхаарах ёстой гэдэг бол зүй ёсных. Би нийгмийн эрүүл мэндийн хүн шүү дээ. Энэ мэргэжлээр суралцаж, ажиллаж байсан. Иргэдийн боловсролыг түвшин харилцан адилгүй. Тиймээс сайн дураараа үзүүлэх, сэргийлэхдээ тааруу. Ийм үед төр, нийгмийн үүрэг өндөр байх ёстой. Төр иргэнийхээ эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, эрт илрүүлэг, үзлэг зохион байгуулах ажлыг шинжлэх ухаанчаар хийх ёстой байдаг. Жишээлбэл: 3 хүний 1 нь л эрт илрүүлэгт хамрагдана. 2 нь очиж үзүүлэхгүй.

Франц улсад монголчууд олон байдаг. Тэнд амьдардаг нэг эмэгтэй “Н.Эрдэнэхүү эмч ээ! Би Францад олон жил амьдарсан. 40 нас хүрэхэд манай орон нутгийн захиргаанаас надад шуудангаар бичиг ирсэн. “Та 40 нас хүрсэн учир ийм ийм үзлэгт орно уу. Энэ эмнэлэгт ирээрэй. Таныг үнэ төлбөргүй үзнэ. Төлбөрийг нь эрүүл мэндийн даатгалаас дааж байгаа юм” гэсэн байсан. 3 удаа дуудахад нь очоогүй. 3 удаа бичиг ирж, 1 удаа утсаар ярьсан. Гэтэл “Хэрвээ та энэ үзлэгт орохгүй бол манай дүүргээс яваарай. Манайх таныг дүүрэгтээ байлгах боломжгүй” гэсэн сануулга хамгийн сүүлд ирэхэд нь очиж үзүүлсэн” гэж ярьсан.

Хүнээ эрүүл байлгах, өвчнөөс сэргийлэх, эрт эмчлэхийн тулд төр нь ингэж арга хэмжээ авдаг. Иргэнийхээ эмчилгээний төлбөрийг даатгалаас гаргадаг юм байна. Тиймээс иргэнээ өвчлүүлэхгүй, өвчин туссан бол эрт илрүүлэхэд төр нь ингэж анхаардаг. Даатгалаас гарах мөнгөө хэмнэхийн тулд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдээ хамруулдаг. Энэ бол төрийн механизм.

Ийм тогтолцоог Монголдоо бүрдүүлье гэж ХСҮТ-ийнхөн олон жил ярьж байгаа. Одоо л Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нэг программ хийх гээд ажиллаж байна.

Хөдөөгийн малчны араас сумын эмч ингэж хөөцөлдвөл эмнэлэгт очиж магадгүй. Тэр болгоныг бүртгэж, хөөцөлдөж, хариуцлага тооцож байх хэрэгтэй.

-Танай эмнэлэг хөнгөвчлөх эмчилгээ хийж байгаа юу? Хөнгөвчлөх эмчилгээний тасгаа хаасан, олон хүн уг эмчилгээнд хамрагдаж чадахгүй байна гэсэн асуудал хөндөгдсөн.

-Хөнгөвчлөх тусламж үзүүлж байгаа. ХСҮТ Дурангийн төв барих гэж буй. Урд нь манай Дурангийн төв маш аймаар байлаа. Үүдэнд нь хүн зогсож байгаад ордог, ариутгасан дурангаа өвчтөний хажуугаар авч явдаг, цөөхөн өрөөтэй, мэс ажилбар, хагалгаа хийх өрөөгүй байлаа. Одоо сайн санаат хүмүүсийн тусламжтайгаар болон өөрсдийнхөө бололцоогоор Дэлхийн түвшинд хүрсэн Дурангийн төв барих гээд ажиллаж байна. Үүний тулд Хөнгөвчлөх тасгийг чөлөөлөх хэрэгтэй болсон. Хөнгөвчлөх тасаг 16 ортой байсан юм. Энэ тасгийг бусад тасаг руу шилжүүлж байгаа. Ходоод, Цээжний хөндий, Элэгний гэх мэт тасгууд хөнгөвчлөх эмчилгээг хажуудаа авсан. Хөнгөвчлөх эмчилгээний нийт 13 ор бий.

Гэхдээ ХСҮТ хөнгөвчлөх үйлчилгээ үзүүлэх ёсгүй юм. Аймаг, дүүргийн эмнэлгүүд Хөнгөвчлөх тасаг нээж өвчтөнөө авах, бид хөнгөвчлөх үйлчилгээний мэргэжилтнийг сургах үүрэгтэй байхгүй юу. Сайн мэдээ гэвэл өрх, дүүргийн эмч нар манай хөнгөвчлөхийн сургалтад их хамрагддаг болсон.

ХСҮТ шинэ эмчилгээ, технологи нэвтрүүлье гэхээр орон зай хомсдоод байна. Тиймээс тасгаа хаасан. Гэсэн ч хөнгөвчлөх үйлчилгээнд хамрагдах өвчтөнүүд байгаа учраас бусад тасгийн орноос “хулгайлаад”, хөнгөвчлөх тусламж үзүүлж байна.

-Хөнгөвчлөх тасгаа хааснаар энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ авах хүмүүсийг зүгээр орхиж, тэдэнд харгис хандаж байгаа юм шиг санагдаад байгаа. Энэ тал дээр ямар хариулт өгөх вэ?

Тэр бол бодол. Манайд хөнгөвчлөх үйлчилгээнд хамрагдахаар шөнө бүр 30-аад өвчтөн ирдэг. Тэдний тодорхой хэсгийг нь авч, бусдыг нь дүүрэг рүү нь шилжүүлдэг байсан юм. Баянгол дүүргийн эмнэлэг гэхэд 15 хөнгөвчлөх ортой шүү дээ. Дээр нь “Ачтан” эмнэлэг байгаа. Хан-Уул дүүргийн эмнэлэг хөнгөвчлөх эмчилгээ хийдэггүй байсан бол сая шинэ даргатай болоод, хими эмчилгээ, хөнгөвчлөх үйлчилгээний 10 ор гаргаж байна. Бусад дүүргийн эмнэлэгт ч ор гаргуулахаар ярилцаж байгаа. Хамгийн гол нь тэнд ор хүрэлцээтэй байг. Хөнгөвчлөх гэдэг чинь тусламж, үйлчилгээ байхгүй юу. Эмчилгээ гэдэг бол арай өөр зүйл.

0/1000