horoscope
horoscope
horoscope
userГ. Насанбаатар

“Автобус ирж байна уу?”

“Улаанбаатарын хотын иргэдэд тулгамдаж байгаа хамгийн том бэрхшээл юу вэ?” гэвэл “Автозамын түгжрэл” гэж хүн бүр хариулах байх. Харин “Хэзээ түгжрэлгүй болох вэ?” гэж асуувал үүнд хариулах хүн бараг олдохгүй биз. Үүнд хариулах учиртай хүмүүс бол Улаанбаатар хотын удирдлагууд болон хот төлөвлөгч нар.

Мэдээж иргэдийн үүрэг, соёл, оролцоо маш чухал. Гэхдээ эхлээд шийдэл, бүтээн байгуулалтууд хэзээ хийгдэх нь нэн тэргүүний асуудал болоод байна. Түгжрэлийн хамгийн том шалтгааныг албаныхан машины тоотой холбон хэлдэг. Нийслэлийн анхны төлөвлөлтөөр Улаанбаатар хот 80 мянган машинтай байх ёстой бол одоо 800 мянган  машинтай болоод буй. Гэхдээ 1.5 сая хүн амтай хот байтугай 50-60 сая хүн амтай хот түгжрэлийн асуудлаа шийдчихсэн байхад, машины тоо ярих нь утгагүй.

Нэг ёсондоо Улаанбаатар хотын түгжрэл хүндээ байна уу, тээврийн хэрэгсэлдээ байна уу? Сүүлийн өдрүүдэд агаарын температур өдөртөө -10 хэм рүү орж, өвөл айлчиллаа. Автобусны буудал болгонд хөл гар нь даарсан хүмүүс “Автобус ирж байна уу” гээд харуулдан хүлээнэ. Улаанбаатар хот Дэлхийн хамгийн хүйтэн хотын жагсаалтад эхний 10-т бичигддэг. Ийм хүйтэн хотод гэртээ харихын тулд эсвэл ажилдаа явахын төлөө 1-2 цаг автобус хүлээнэ гэдэг өөрөө гамшиг.

Өглөөд хотын захаас төв рүүгээ бүгд явдаг учир унаа хүлээх нь харьцангуй гайгүй. Харин оройд хотын төвөөс тэр олон хүнийг буцаагаад, хотын зах руу тараана гэдэг яггүй асуудал. Ядаж байхад сургууль, цэцэрлэг, төрийн болон хувийн хэвшлийн бүх албан байгууллага, аж ахуйн нэгж 17:00-18:30 цагийн хооронд тардаг. Ингэхээр Улаанбаатарчууд бүхэлдээ хөдөлгөөнд ордог гэсэн үг. Тиймээс өвлийн хүйтэнд даарахгүй, осгохгүйн тулд иргэд хувийн унаагаар зорчихоос өөр сонголтгүй байна.

Нийслэлийн удирдлагууд түгжрэлийг бууруулахын тулд дүрэм журмаа чангалж, татвараа нэмж байгаа ч иргэдэд олгож байгаа сонголт нь дутмаг байна. “Түгжрэхгүйн тулд нийтийн тээврээр яв. Түгжирмээр байвал хувийн унаагаараа зорч” гэдэг сонголтыг иргэдэд олгож байгаа. Энэ бол нийтлэг жишиг. Гэхдээ бусад улс шиг нийтийн тээврийн хэрэгслийг илүү олон болгож байж, иргэдэд улсын унаагаар явах уу, хувийн унаагаар явах уу гэдэг сонголт тулгах нь зөв юм. Түүнээс иргэд түгжрэх дуртайдаа хувийн унаагаар зорчоогүй. Хэрвээ нийтийн тээвэр хүртээмжтэй, хүлээлгэдэггүй, цагтаа ирдэг байсан бол улаанбаатарчуудын дийлэнх нь хувийн машинаа орхиод, нийтийн тээврээр зорчих байлаа. Хамгийн гол нь нийтийн тээврээр явсан ч, хувийн унаагаар явсан ч түгжрэлтэй байгаа болохоор иргэд өмчлөх эрхээ эдэлж, хотоороо авто зам дээрээ 0 зогсолтод орох болов.

Хэрвээ Улаанбаатар хотын үе үеийн засаг дарга нарын хэлсэн ярьсан бүтээн байгуулалтууд анхнаасаа төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн бол өнөөдөр нийслэлчүүд метротой, дүүжин тээвэртэй, унадаг дугуйн стандарт замтай, “тэнгэрийн тойрог” бүхий гүүрэн байгууламжтай, бараг хурдан галт тэрэгтэй болчих байлаа.

Энд дурдсан бүх бүтээн байгуулалт хөрсөн дээрээ буусан бол өнөөдрийн Улаанбаатар хотын түгжрэл 100 хувь биш юм аа гэхэд, 50-60 хувь буурах нь ойлгомжтой байв. Даанч тийм сайхан зүйл болсонгүй.

Сүүлийн жилүүдэд арай дорвитой өөрчлөлт орсон нь нийтийн тээврийн парк шинэчлэл. 2009 оноос тус салбарт шинэчлэл хийгээгүй байсан бол өнгөрсөн оноос 50, 100-аараа нэмэгдэж, өдгөө 1100 орчим автобус үйлчилгээнд явж байна. Үүний 80 гаруй нь Ч:1 буюу Таваншар-Офицеруудын ордон чиглэлд явдаг. Энэ чиглэл төв зам дагуу учраас олон хүн зорчдог. Даан ч хүрэлцээ муу. Эсвэл удаан хүлээлгэдэг. Шалтгаан нь төв зам оргил ачааллын үеэр 0 зогсолтод ордог. Тухайлбал: Хамгийн их түгжрэлтэй хэсэг Гадаад Харилцааны Яамны уулзвар. Энэ уулзварын ачааллаас шалтгаалж, бусад бүх уулзвар ачаалалтай болдог. Жишээ нь: Шангри-Лагаас хойш тээврийн хэрэгсэл зүүн эргэхэд Сүхбаатарын талбайн урд хэсгийн зам битүү түгжирнэ. Үүний араас Төв талбайн хоёр тал Зүүн, Баруун дөрвөн зам, Офицер чиглэлийн хөдөлгөөний урсгал нэмэгдээд, төв зам бүхэлдээ гацаанд ордог. Энэ дунд цагдаа нар таталт хийж, хөдөлгөөнийг зохицуулдаг ч үр дүнтэй эсэх нь эргэлзээтэй. Яг ийм байдлаар нийслэлчүүд энэ өвөл дахиад л хасах хэмийн хүйтэнд “автобус ирж байна уу?” харуулдан зогсож байна.

0/1000