Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар Толгойт, Баянхошуу, I хороолол орчмоор агаарын бохирдол хамгийн өндөр буюу маш их бохирдолтой байна. ДЭМБ-аас зөвлөснөөр агаарын чанарын индекс 50 давсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг. Тэгвэл дээрх өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын бүх хэсэгт агаарын чанарын индекс 100 давсан байна.
Улаанбаатар хотын иргэд ямар орчинд амьдарч хичээл сургууль, ажилдаа явдаг вэ гэдгийг дээрх үзүүлэлт тодорхой харуулна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноос хэд дахин хортой нөхцөлд бид амьдарсаар байна.
Одоо яах вэ? Дахиад хэдэн жил нийслэлчүүд утаандаа угаартах ёстой вэ? Хүүхэд, хөгшчүүл олон нийт залхаж байна.Туйлдаж байна. Нийслэл хот утаанаасаа хэзээ салах юм бэ? Хэн мэдэх вэ? Хэн өөрчлөх вэ?