Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга тэмцээн энэ сарын 7, 8- ны өдрүүдэд болно. Тэмцээнд 47 орны 245 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор нийт 20 тамирчин өрсөлдөх юм. Манай баг тамирчид өнөөдөр Их Наран улсыг зорилоо.
Эрэгтэй багийн мэдүүлэг:
-60кг К.Ёолк, Т.Түмэнжаргал
-66кг Ё.Басхүү, Ө.Жанцандорж
-73кг Б.Эрдэнэбаяр, Ж. Гансүрэн
-81кг О.Шинэбаяр
-100кг А.Энхбаяр
+100кг Ө.Пэрэнлэйжамц
Эмэгтэй багийн мэдүүлэг:
-48кг Г.Наранцэцэг, Ж.Анударь
-52кг Л.Сосорбарам, Б.Уранзаяа
-57кг О.Оюунчимэг, Т.Ариунзаяа
-63кг Т.Анударь
-70кг Д.Есүй
-78кг О.Хүслэн
+78кг А.Адьяасүрэн, Д.Номинзул