НИТХ өчигдөр /2024.12.04/ хуралдаж, 2025 оны төсвийн төслийг баталлаа. Хуралдаанаар Авто машин болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг шинэчлэн батлах тухай, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх тухай асуудлыг хэлэлцэж, тээврийн хэрэгслийн татварыг нэмэхээр шийдвэрлэжээ. Тогтоолын төсөл батлагдсанаар шинэчилсэн тарифыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Шинэчилсэн тарифаар жолооч нар авто машины моторын багтаамжаас хамаарч дараах дүнтэй татвар төлөх юм.
НИТХ-аас гаргасан моторын багтаамж:
4000-с дээш бол өдөрт 694, жилд 250 мянган төгрөг
2001-3000 бол өдөрт 416, жилд 150 мянган төгрөг
2000 хүртэлх бол өдөрт 275, жилд 100 мянган төгрөг болгон нэмжээ.
Ингээд ердөө нэг сарын дараагаас буюу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс моторын хэмжээнээс хамаарч жолооч нар жилд дунджаар 100 мянгаас 250 мянган төгрөгийг авто зам ашигласны төлбөр төлдөг болно.