Алдар, нэртэй жүдо болон чөлөөт бөхийн тамирчид “Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй Дэлхийн хүчтэнүүд үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх VS Чөлөөт бөхийн багийн төрөлд халз барилдаан арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
Энэхүү халз барилдаанд жүдо бөхийн багаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, улсын заан Б.Серик, улсын начин Б.Лхагвадорж, Л.Отгонбаатар, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн начин Б.Гончигсүрэн нар зодоглоно.
Харин чөлөөт бөхийн багаас улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага Б.Зоригтбаатар, Г.Ганхуяг, улсын начин Э.Батмагнай, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ нар хүч үзэхээр болсон байна.